Нийгмийн

Б.Азжаргал: “Нэг иргэн – нэг өрх” шинжилгээний хариу бүрэн гарч дууслаа

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.Тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэлэхдээ Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар “Нэг иргэн – нэг өрх”  шинжилгээний хариу бүрэн гарч дууслаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн 20 мянга орчим шинжилгээнээс дөрвөн эерэг тохиолдол гарч, ойрын хавьтлын 16 тохиолдол бүртгэгдэж, тэднийг ХӨСҮТ- рүү шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Шинжилгээний дүн гарах ажил одоо хийгдэж байна. Яг одоогийн байдлаар Дархан-Уул аймагт нийт 44 тохиолдол, 400 орчим ойрын хавьтал бүртгэгдээд шинжилгээний ажил хийгдэж байна. Эхний хугацаа нь болсон хүмүүс тусгаарлах байрнаас гэрийн хөл хорио руу шилжүүлж байна.

Гурав, дөрвөн удаагийн шинжилгээ авсны үндсэн дээр өчигдөр 13 иргэнийг, өнөөдөр 30 гаруй иргэнийг тусгаарлах байрнаас гаргалаа. Бид энэ өвчлөл хаана, хэрхэн тархсан тал дээр судалгаа хийж, олж тогтоолоо. Нэгдүгээр хавьтлууд бол гэр бүлийн хүрээнд тархсан байна. Иргэд маань тайвшрах болоогүй, 44 тохиолдлын гинжин цуваа нууцаар үргэлжилж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button