Нийгмийн

Дархан-Уул, Дорноговь, Орхон зэрэг голомттой бүсүүдийн дэглэмийг бууруулна

Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар халдвар бүртгэгдсэн Дархан, Дорноговь, Орхон зэрэг голомттой бүс нутаг, аймгуудын хөл хориог 12.01-12.11 хүртэл сунгаж, хэсэгчилсэн бүх нийтийн бэлэн байдал шилжүүлж дэглэмийг нь бууруулахаар болжээ.

Харин халдвар гараагүй аймгуудын хөл хориог сулруулж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулан, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх аж.

Өөрөөр хэлбэл, халдварын эрсдэл ихтэй, голомттой суурингуудаа хэсэгчлэн шаталж, бэлэн байдлын зэрэглэлээрээ хөл хориог сунгах, халдвар гараагүй аймгууд дахь бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, хэвийн амьдралын хэмнэл рүү оруулах бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button