Нийгмийн

Я.Содбаатар: Архангай руу буцах хүсэлтэй 7182 иргэний асуудлыг түр хойшлуулж байна

Архангай руу буцах орон нутгийн иргэдийг яах вэ гэдэг асуудлаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Архангай аймаг руу буцъя гэж буй 7182 хүн онлайнаар бүртгүүлсэн байна. Архангай аймгийн нэг суманд 2 тохиолдол бүртгэгдсэн. Хоёр суманд эрсдэлтэй байна. Тиймээс Архангай явах иргэдийн асуудлыг түр хойшлуулж байна. Өнөөдрийн орой 18 цагийн мэдээгээр орон нутаг явах 91 мянган хүн онлайнаар бүртгүүлээд байна. Энэ хүмүүсийг нэг дор шууд гаргачихгүй. Тиймээс зохион байгуулалт, хөдөлгөөн талаасаа эрсдэл өндөртэй аймгуудаа дараа нь явуулна гэж шийдвэр гаргаж байна. Эхлээд баруун холын аймгууд руугаа явуулах чиглэл барьж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button