ДЭЛХИЙ

АНУ, Монголыг коронавирусийн ЭРСДЭЛ БАГАТАЙ орноор нэрлэжээ

АНУ-ын Өвчний Хяналт Урьдчилсан сэргийлэх төв (CDC) дэлхийн улсуудыг халдвар тархах эрсдэлээр ангилж гадны улсууд руу аялах төлөвлөгөөтэй байгаа Америкчуудад зориулж зөвлөмж гаргадаг билээ.

Цар тахлын анхны давалгааны үед, бид дотооддоо халдвар алдаагүй байхад Өвчний Хяналт Урьдчилсан сэргийлэх төв Монгол улсыг “КОВИД-19”-ийн гуравдугаар түвшний эрсдэлтэй хэмээн дүгнэж зорчиж очихгүй байхыг зөвлөж байсан юм. Энэ нь CDC өвчний эрсдэлийг гурван түвшинд хуваадаг байсан үед гаргасан зөвлөмж, 12-р сарын 21-ны өдрөөс эхлэн дөрвөн түвшинд хуваадаг болсон.

Харин дотооддоо халдвар алдсан одоо үед Монголыг нэгдүгээр түвшний эрсдэлтэй хэмээн нэрлэжээ.

Нэгдүгээр түвшний улсуудад “КОВИД-19”-ийн бага эрсдэлтэй, хоёрдугаар түвшний улсууд дундаж эрсдэлтэй, гуравдугаар түвшин өндөр эрсдэлтэй, дөрөвдүгээр түвшин өвчний маш өндөр эрсдэлтэй хэмээн үзэж байгаа аж.

CDC зөвлөмж гаргахдаа анхдагч, хоёрдогч гэсэн хоёр шалгуурыг ашигладаг байна. Уг хоёр шалгуурт ДЭМБ-с гаргасан “КОВИД-19”-ийн баримт мэдээлэл мөн тус улсын ЭМЯ-с гаргасан баримтыг ашигласан аж.

Анхдагч шалгуурыг тавихдаа 200 мянгаас их, бага оршин суугчтай газрууд хэмээн ангилсан байна.

200 мянгаас их оршин суугчтай газруудад

1. Сүүлийн 28 өдөрт 100 мянган хүн тутамд хэдэн тохиолдол бүртгэгдсэн вэ?

  • 100-аас их бол дөрөвдүгээр түвшин
  • 51-100 бол гуравдугаар түвшин
  • 5-50 бол хоёрдугаар түвшин
  • 5-с бага бол нэгдүгээр түвшин

2. Сүүлийн 28 хоногийн турш бүртгэгдсэн тохиолдолууд ихсэж, багасч эсвэл тогтмол байна уу?

  • 200 мянгаас бага оршин суугчидтай газруудад

1. Сүүлийн 28 хоногт бүртгэгдсэн нийт тохиолдол хэд вэ?

  • 100-с их бол дөрөвдүгээр түвшин
  • 51-100 бол гуравдугаар түвшин
  • 10-50 бол хоёрдугаар түвшин
  • 10-с бага бол нэгдүгээр түвшин

2. Сүүлийн 28 хоногийн турш бүтгэгдсэн тохиолдлууд ихсэж, багасч эсвэл тогтмол байна уу?

Хоёрдогч шалгуурыг тавихдаа өвчтөнүүд эмнэлэгт хэвтэх магадлал, шинжилгээний хариу эерэг гарах түвшин гэх мэт зүйлсийг авч үзжээ.

Эдгээр хоёр шалгуураар дөрөвдэх түвшинд Франц, Дани, Бразиль, Герман, Энэтхэг, Итали, Япон, Испани багтаж байна.

Эх Сурвалж: wwwnc.cdc.gov

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button