УЛС ТӨР

Г.Занданшатар: Отор нүүдэл хийж байгаа малчдыг дэмжих шаардлагатай

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.12.01) аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай цахим уулзалт хийж, өвөлжилтийн нөхцөл байдал болон коронавируст цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа. Мөн Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Уг цахим уулзалтад орон нутгийн удирдлагуудаас гадна Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар оролцов.

Засгийн газар болон Улсын онцгой комиссоос Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу орон нутгийн удирдлагууд иргэдээ татан авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх түр журмуудыг батлан хэрэгжүүлж эхэлжээ.

Ихэнх аймагт өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн байна. Одоогийн байдлаар аймгуудад дунджаар 6-12 см цасан бүрхүүл тогтсон бөгөөд өвс, тэжээлийн нөөц, санхүүжилтийн асуудалд УИХ, Засгийн газрын зүгээс анхаарч, улсын нөөцөд байгаа өнжмөл өвс, тэжээлийг худалдаанд гаргах, отор нүүдэл хийж байгаа малчдыг дэмжих шаардлагатай. Өвөлжилт хүндрэх сургаар хивэг тэжээлийн үнэ өсөж байгааг цахим уулзалтын үеэр хэлж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар дэг журмыг чандлан баримталж, өвөлжилтийг өнтэй давахад отор нүүдэл хийж байгаа малчдадаа аль аль талдаа анхаарал тавьж, хамтран ажиллахыг уриалав.

Мөн энэ удаагийн цахим уулзалтаар Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар ярилцаж,  ИТХ-ын дарга нарын саналыг сонссон юм. Улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлэх энэ хуулийн төслийг орон нутгийн удирдлагуудаар дахин хэлэлцүүлж, саналыг нь тусгаж ажиллана. Түүнчлэн  аливаа хуулийн төслийг хэлэлцэхдээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дамжуулан ард иргэдийн саналыг авч, хуульд тусгадаг болох шинэ жишгийг нэвтрүүлж байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. М####чдыг дэмжих нь уг нь зөв л дөө, зөндөө л дэмждэг ш дээ. Гэхдээ ядарсан цагт төхөөрөөд идэх м####тай улсуудыг энэ удаа жаахан хойшлуулаад гэртээ түлэх нүүрсгүй, идэх хоолгүй иргэдээ олж тусламж үзүүлмээр бн аа

  2. Энэ нөхөр ч ####бан туша####аа ашиглаад зөвхөн нутагаа гэж байгаа нь муухай байна. Бусад аймаг сум дагавар хүүхэд нь юмуу

  3. Зандаршатар хулгайчын хийж бгаа үйлдэл худлаа царай мөсөн сэтгэлд үнэхээр дургүй хүрч бна Энэ нөхөр зөвхөн өөрийн хувийн ашиг сонирхлоор л юм хийдэг хүн Энэ хүнд монгол хүн эрүүл явах энэ тэр бол огт хамаагүй Бхянхонгорын хэдэн хөөтэй төлөгөөр мөнгө хусаж хулгайлах л чух####

    1. Энэ хүн тийм ухаантай улс орноо аваад явчих ухаантай улс төрч биш Төрийн сэнтийг ашиглаж хулгай луйвар хийж л сурсан хүн Бүхэл бүтэн банк дампууруулсан дарга зөвхөн Монголд Л амьд бдаг бх

      1. Helsen yrisan ne oilgogdohgyi yaj neg yum ih hyrliin darga hiideg yum bol. Ug ne amar ajil yum bish yy hyyliig mash sain meddeg ih medremjtei yamarch salbariin asuudliig oilgodogo hyn baimaar uuduus ne haraad suuj baigaa nuhduus tolgoi ilyy hyn baival IH HURAL gej yamar hychtei baidgiin bid medreh baih daa

  4. Энэ жил Баянхонгор, Өвөрхангайн м#### хойшоо оторлож Архангай, Завхан, Булганыг идсэн бол ирэх жил нь өнөө идүүлсэн аймгууд хариу “найрсагаар очиж” идэж өөрийнхөө бэлчээрийг гамнадаг баймаар юм. М#### бүхэлдээ хувьд очсон, м####аа дагаад бэлчээр м####чдад хуваарилагдсан, зах зээлийн харилцаа дэлгэрсэн энэ цагт засаг төрийн дарга нар нэг хэсгийнх нь м####ын хоолыг нь нөгөө хэсгийн м####д идүүлэхийг хэлцээд сууж байна гэдэг ч … ээ мэдэхгүй, манайхаас өөр газарт байхгүй байх аа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button