УЛС ТӨР

Хөрөнгө мөнгө байвал харамлаад байх асуудал алга гэв

Өдрийн орлогоор амьдардаг, жижиг бизнес эрхэлдэг, түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байгаа нийгмийн олонх руу хандсан шийдвэр яагаад гаргахгүй байгаа юм бэ гэх сэтгүүлчийн асуултад Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Тэрбээр “Бид ний нуугүй хэлэхэд хөрөнгө мөнгө байвал харамлаад байх асуудал алга. Орлого үнэхээр их тасалдаж байна. Боломжтой байдлаар шат дараатай арга хэмжээ авч байна.

Бид түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварыг хөнгөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Татвар төлж чадаагүй бол түүнийг нь чөлөөлөх хуулийн төсөл өргөн барьж байна.

Ер нь жижиг бизнес эрхэлдэг , өдрийн орлоогтой хүмүүст асар хүнд тусч байна. Гэхдээ цар тахал учраас голомтоо хумих хязгаарлах хэрэгтэй байгаа учраас Засгийн газар, УИХ-аас аль болох дорвитой арга хэмжээ авах гээд, хөрөнгө мөнгөндөө дүйцүүлж ажиллаж байна. Хий хоосон зүйл амлахгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-12-02 13:39

МАН Хүрэлсүхийн ЗГ яг ийм хүнд үед Иргэдээ харж үзэх Сэтгэл дутаж байна дөө, Сэтгэл байв�##� болохгүй бүтэхгүй зүйл гэж байхгүй, даана ч өнөөгийн Эрх баригчид МАН ЗГ Хүйтэн сэтгэл гаргаж байна дөө

Зочин
Зочин
2020-12-02 16:06
Reply to  иргэн

Зунжингаа өр төлүүлж намаржингаа яндан хөөлүүлж одоо бас мөнгө өг гээд л үнэн гоё ард түмэн шүү

Зочин
Зочин
2020-12-02 20:05

Цар тах�##� гараад бараг жил боллоо. Хувь хүн ч гэсэн бас үүнд тодорхой хэмжээний бэлтгэлтэй байх хэрэгтэйш дээ. Юм л бол төр засгаа буруутгана. Ер нь хэний өмнөас амьдраад бгаан . Хэний ч тусламжгүй амьдраад болж байгаа хүмүүс зөндөө л байндаг. Тэгээл өрх бүрт сая төгрөг өг гээл бэлэнчлэх сэтгэхүйгээрээ нэхээд байхын. Тэгвэл тэр нэг өрх айл гэдэг чинь ам бүлын тоо нь харилцан адилгүй байгаа шдээ. 1 ам бүлтэй 3 ам бүлтэй 10 ам бүлтэй өрх айл байлаа гэхэд өрх бүрт сая төгрөг гээд өгөхөөр нэг хүнд оногдох хэмжээ бас өөр өөр байна .Энэ тэгээд шудрага хувирл�##�туу .

Зочин
Зочин
2020-12-02 21:53

Өгье гэвэл ганцаасаа, өөлье гэвэл сохороосоо гэдэг дээ. Ж.нь.
АНУ- шууд доллараа хэвлээд тараачихлаа. Ерөнхийлөгч болохоор эх орны үйлдвэрийн бараагаа , өгье гэж байна. Хамгийн гол нь сэтгэл дутаж байна Тэр нь хармын сэтгэл. Мөнгө хэвлээд тараав�##� ифляци өснө , ханш унана гэж ярьдаг.Гэхдээ ийм үед
ийм асууд�##� гардаггүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин ч хэрэглээг дэмжсэнээр олон аж ахуйн нэгжийн цусны эргэлт сайжирч амь ордог юм. Бусад орнууд ингэж нэг сумаар хоёр туулай буудаад байна шүү дээ. Бүх айл өрхөд биш юмаа гэхэд статистикаар 30% гэж гараад байгаа ядуу , эмзэг хэсэгтээ заав�##� олгох ёстой. Аль ч улс оронд нийгмийн ийм хэсэг байдаг.
Асуудлыг нь төр нь л шийдэх үүрэгтэй байдаг шүү дээ. Өнөөдөр бид үнэхээр давагдашгүй хүчин зүйлтэй тулгарлаа. Ядарч цөхөрсөн тэдгээр хүмүүс Ардын төр, намдаа авр�##� эрэн бөхийж
байна. Сонгуулиар л сайхан зангаа харуулдаг тэд , үл тоомсорлон ихэмсэг харцаа чулуудах нь даан ч гомдмоор.

Холбоотой мэдээ

Back to top button