С.Одонтуяа: Коронавирусийн үеийн төсөв баталж байж төсөвт нь вакцины мөнгө алга

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригтой холбоотой УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Нэг л буруу шийдвэрээс улс яаж алдаж болдгийг бид мэдэж байгаа. Бүхэл бүтэн улсын төсөв алдаатай буруу бодлогоор явах юм бол засч залруулж болшгүй хохирол амсана. Амь нас, эрүүл мэндийн холбоотой, аж ахуй нэгжүүдийн цаашдын асуудалтай холбоотой асуудал.
Хямралын үед эдийн засгаа тэлнэ гэж ярьж байна. Мэдээж аль болох эдийн засгаа хумихгүй байх ёстой. Бусад орнууд тэнцвэртэй бодлого явуулж байна. Аж ахуй нэгжүүдээ,өрхүүдээ дэмжиж байна.
Бид энэ тэнцвэрийг олохгүй бүх мөнгөө хөрөгө оруулалт руу оруулж болохгүй юм гэдэг санааг хэлээд байгаа юм. Монгол Улс шиг эдийн засаг хязгаарлагдмал улсад нэн шаардлагатай зүйлдээ хөрөнгө оруулалт хийгээд, хаа хамаагүй далд уурхайн музей гэх мэт зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй байхыг хэлж байна.
Ау ахуй нэгжүүдээс ваучер маягаар бүтээгдэхүүнийг нь ард иргэд худалдаж авах ажлыг Ерөнхийлөгч хийе гэснийг АН-ын бүлэг дэмжиж байгаа. Ваучер олгодоггүй юм аа гэхэд аж ахуй нэгжүүд хөнгөлөттэй зээл хүсч байна.
Утас, фэйсүүк мессежээр дүүрлээ. Аж ахуй нэгж хаалгаа барьчихлаа, зээлээ төлж чадахгүй байна, хүүхдүүд хоосон хонож байна гэж байна. Тусламжийн гараа сунгая. Ковидын үеийн төсөв баталж байж нэг номер хэрэгцээтэй вакцины төсвийг энэ төсөвтөө тусгая гэсэн асуудлыг Ерөнхийлөгч тавьсан байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.