УЛС ТӨР

Ц.Даваасүрэн: Залуучуудаар хөдөлмөр эрхлүүлээд, ахмадуудаа дэглэм сахиулаад явъя

УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцэж байна гэлээ.

Тэрбээр “Төсвийн хориг дээр эсрэг байр суурьтай байна. Ковидтой холбоотойгоор дэглэмээ сахиулаад бизнесээ авч явах, эсвэл хатуу хөл хорио бариад бизнесээ зогсоох. Төсөвт тавьж байгаа бүх мөнгө эдийн засгийн дахин хуваарилалт явагдаж байгаа гэж бодож байгаа. Тэр барилга барьсан ажилчин дэлгүүрээс юм худалдаж авна. Хөрөнгө оруулалт, барилга барих гэж тийм аймшигтай зүйл биш. Энэ мөнгө төрөөс зайлахгүй. Аж ахуй нэгж дээр очоод татвараа төлөөд буцаад төрд ороод ирнэ.

Улс орон эдийн засгаа зогсоох тухай асуудал ярих юм бол дараа нь маш гүнзгий эдийн засгийн хямралд өртөж болзошгүй.

Сүүийн үед сайн мэдээ сонсогдож байгаа нь экспортын чиглэлийн үйлдвэрүүдээ явуулъя гэж байгаа юм билээ. Коронавирус гэж энэ өвчин бүх хүний амь насыг аваад явчихдаг эд юм биш. Дархлаа сайтай залуучууддаа хөдөлмөр эхлүүлэх боломжийг нь олгох ёстой. Ахмад настнуудаа, суурь өвчтэй хүмүүсээ дэглэмийг нь сайн сахиулаад явах юм бол болно. Амны хаалт вакцины дараа орох хамгаалалт шүү дээ. Түүнийгээ сахиулаад явуулъя. Боломжоо ашиглаж амьдаръя. Бизнесээ хэвийн горимд оруулах нь чухал” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АХМАД
АХМАД
2020-12-04 12:59

Баярл�##�аа, Гишүүн ээ.
Авдаг тэтгэврээ эм, тариа, идэх хоолондоо хүргэх гэж хувцас хунар, дуртай зүйлээ ч авахаас байнга татг�##�заж, бас ч үгүй ач гучдаа мөхөөлдөс, амттан аваад өгчих мөнгө, хүүгийндээ, хүргэнийдээ 5 төгрөг амьдр�##�д нь илүүчлэхийн тулд Сэтгэлээ Чилээж суудаг Ахмадууд их бий. ТЭТГЭВЭРГҮЙ нэгэн ч байдаг шүү: нас болоогүй, ажилласан жил хүрээгүй, баримт бичиг бүрдээгүй гэдэг ш�##�тгаантай ахмадууд байдгийг ЗААВАЛ олж илрүүлээд туслахыг Танаас хүсье. Боломжтой үр хүүхдийнхээ тусламж дэмжлэгээр боломжийн суудаг ахмадууд ч цөөнгүй бий. Үүгээр би: ахмадууд хүртэл бас хэд хэдэн группт хуваагддаг шүү гэдгийг л Төрд хүргэмээр байна. Нэг нь тэтгэвэртэй, нөгөө нь сохор зоосгүй 2 ч нэлээд байдаг.
Зээл авсан ахмадуудад 6 саяар нь "х�##�амж" үзүүлчихээд үлдсэн хэдэд нь одоо хүртэл Цаас ч олгоогүй, 1 ч төгрөг шагайлгаагүй "голд нь ортол гомдоож, нүдийг нь ширгэтэл ширтүүлж" байгаа Арчаагүй үзэгдлийг зохих хүмүүст нь хүргээд өгөөрэй, Гишүүн ээ. Таягаа тулаад ч, тахир татуу ч ач үрээ харж суудаг ахмадууд насны эцэст н�##�айж, санаа сэтгэл түвшин амг�##�ан байгаад "явчих" юмсан даа ....

Холбоотой мэдээ

Back to top button