Нийгмийн

Ээж нь коронавирус туссан гээд байрныхан нь оруулаагүй хоёр хүүхдийг түр хамгаалалтад авчээ

Эрүүл мэндийн яамны хурлаар Гэр бүл хүүхэд залуучуудыг хөгжлийн газрын мэргэжилтэн О.Сэлэнгэ:

“Коронавирусийн халдвар аваад эмчлүүлж байсан эмэгтэйн хоёр хүүхдийг байрных нь оршин суугчид гадуурхаж, гэрт нь оруулаагүй тохиолдол гарсан. Ээж нь халдвар авсан учир 17, 4 настай хүүхдүүдийг тусгаарлаж байгаад улмаар өчигдөр /2020.12.03/ гэртээ орох гэтэл түрээсэлж байсан байрных нь оршин суугчид оруулаагүй.

Иймд ээжийнх нь хүсэлтийн дагуу хүүхдүүдийг түр хамгаалах байранд авсан. Халдвар авсан иргэн болон гэр бүлийнхнийг ялгаварлан гадуурхах нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд иргэдийг энэ мэт ялгаварлан гадуурхах үзэл гаргахгүй байхыг уриалья” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. ӨӨ ЯМАР ХҮН ЧАННАРГҮИ ХҮМҮҮС ВЭ ??? ХЭНД Ч ӨВЧИН ТУСЧ БОЛНО Ш ДЭЭ … ХЭНИИГ Ч ӨВЛИИН ХҮИТЭНД АМЬДАРЧ БАИГАА ГАЗРААС НЬ ХЭН Ч ГАРГАХ ЭРХ БАИХГҮИ ХУУЛЬ БАИДАГ БИЗДЭЭ … ТЭГЭЭД БҮҮР ХҮҮХДҮҮДИИГ ШҮҮ …

  2. Хүн чанаргүй, хачин хүмүүс байх юм. Хууль болон ёс суртахууны хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

  3. Тэр хүүхдүүдийн буруу биш гэр оронд нь оруулахгй байсан тэр хүнд нь хариуцлага хүлээлгүүүл таарна хүний эрх зөрчөөд арай л юмаа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button