Нийгмийн
Ховд аймагт автобусаар очоод сэжиглэгдсэн иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа

Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд зорчиж байгаа автобуснуудыг Дарви суманд зогсоож бүх хүнийг түргэвчилсэн оношлуураар дахин оношилж буй. Тэгвэл нийтийн тээврийн хоёр автобусны зорчигч нарыг Дарви суман дээр түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ.
Тиймээс уг иргэн болон ойр байсан , иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан байна. Ингэхэд бүгд сөрөг гарсан талаар Ховд аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.