УЛС ТӨР

Хөл хориог сунгах эсэхийг Ерөнхий сайдтай хэлэлцэнэ

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цааш үргэлжлүүлэх үү, эсвэл бууруулах эсэх асуудлыг өнөөдөр Ерөнхий сайдын хэмжээнд хэлэлцэх аж.

Засгийн газрын 2020 оны 11-р сарын 29-ний хуралдаанаас коронавирусний халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай, аймгуудын хөл хориог 2020.12.11-нийг хүртэл дахин 10 хоног сунгасан. Улмаар 18 байгууллагын үйл ажиллагааг нээсэн билээ.

Харин бусад аймгуудын хөл хориог сулруулан, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж шийдвэрлэсэн юм.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагууд

  1. Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэр, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  4. Хот суурины усан хангамж, ариутгал, татуурга ашиглалт
  5. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, худалдаа
  6. Банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
  7. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан илгээмж
  8. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага
  9. Малын өвс тэжээлийн үйлдвэр, худалдаа, тээвэрлэлт
  10. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  11. Арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэр
  12. Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэрлэл
  13. Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрлэл
  14. Бараа материалын цахим худалдаа, хүргэлт
  15. Хууль тогтоох дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллага
  16. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  17. Шүүх, прокурор, өмгөөлөл наториат,
  18. Оршуулгын үйлчилгээ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button