ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

ОХУ-аас "Авифавир” эмийг Монголд нийлүүлэх хүсэлт тавьжээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Даваа 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр ОХУ-ын эм бэлдмэл, биотехнологийн томоохон групп "ХимРар” компанийн үйл ажиллагаатай танилцав. Энэхүү компани нь шинэ коронавирусийн эсрэг амбулаторийн болон клиник эмчилгээнд ашиглагдаж байгаа "Авифавир” эмийг үйлдвэрлэж байгаа юм. Элчин сайдыг тус групп компанийн "ХимРар” эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Ерөнхий захирал Ирина Тырнова, "ИИХР” ХК-ийн Ерөнхий захирал Дмитрий Кравченко нар хүлээн авч, компанийн үйл ажиллагааны талаар болон эмийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Түүнчлэн уулзалтанд Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн Хөрөнгө оруулалтын газрын захирал Владимир Примак цахим хэлбэрээр оролцож, тус сангийн хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр боловсруулсан "Спутник V” вакцины танилцуулгыг хийлээ.

Талууд хоёр орны цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл сонсож, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчид тус компанийн үндсэн лабораториуд болон эм бэлдмэлийн үйлдвэрлэлийн явцтай газар дээр нь үзэж танилцав. Тус компанийн зүгээс уг эмийг Монгол Улсад нийлүүлэх талаар хамтран ажиллах төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудтай харилцаа тогтоож өгөх хүсэлтийг албан ёсоор тавьжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Пүүжээ
Пүүжээ
2020-12-07 14:30

Америк,Англи,Герман гэж д�##�даганахаа боль.Эд нар хэзээ ч Монголд үнэн сэтгэлээс туслаж байгаагүй,туслах ч үгүй.Зовох цагт Орос ах л тус�##�дагийг түүх гэрчилнэ

Зочин
Зочин
2020-12-08 12:03
Reply to  Пүүжээ

Харийн хүмүүсийн сэтгэлд нийцүүлж,тэднээр бичүүлсэн түүхээр амьсг�##�ж байхаа болих хэрэгтэй.

Дружба
Дружба
2020-12-08 11:38

Орос ах нараасаа ав

Зочин
Зочин
2020-12-08 11:44

За ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсөн эмийг авч үзээсэй.Эрхбиш Ардчил�##�ын буянгаар нийтээр хүлээн зөвшөөрсөн юмийг дэлхийн хаанаас авах боломжтой болсон.Оросууд дандаа сайн юм өгч байсан гэвэл худлаа бялдуучлаж байна.Бид биомицин, пенициллин,улаан тариа,м�##�ын дусть гээд эрүүл мэндэд сөрөг зөндөө юм хэрэглэсэн.

Бүргэд
Бүргэд
2020-12-11 07:01

Орост голомт ихтэй байгаа биздээ тэр өвчтэй хүмүүсээ энэ вакцинаар тарьсан юм уу үр дүн нь хэр байгаа юм

Холбоотой мэдээ

Back to top button