Нийгмийн

Өвс тээвэрлэж явсан машин замын хажуу руу унаж шатахуун нь асгарчээ

Өнгөрсөн ням гаригт Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Хар нүдэн” гэдэг газар өвс тээвэрлэж явсан машин замын хажуу руу унажээ.

Тодруулбал Баян-Өлгий аймгаас Баянхонгор аймгийн Богд сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Хово” загварын ачааны автомашин 850 боодол өвс тээвэрлэж яваад автозамын зорчих хэсгийн хажуу уруу унаж автомашины шатахууны сав болон нөөц саван дахь шатахуун асгарсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид очиж, шатахууны сав дахь шатахууныг гарган авч, 850 боодол өвсийг зөөвөрлөн холдуулж аюулгүй болгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button