ДЭЛХИЙ

Электорал сонгуулиар Жо Байдены ялалт баталгаажжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоод таван долоо хоног өнгөрч байна. Гэхдээ ерөнхийлөгчийг сонгох албан ёсны санал хураалт өчигдөр болсон билээ.

Үүгээр иргэдийн санал хураалтаар Жо Байдены ялалт баталгаажсан байна. Одоо конгресс хүлээн авсны дараа нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөх ёслол болох юм.

Мэдээлэл өгөхөд:

Үнэндээ америкчууд ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхдөө 538 электоруудаас бүрдсэн “Электорал коллеж”-ийн гишүүдэд саналаа өгч байгаа гэсэн үг.

Бүх мужууд сонгуулийн үр дүнгээ баталгаажуулсны дараа электорууд өөрсдөө арван хоёрдугаар сарын 14-ний өдөр саналаа өгдөг. АНУ-ын үндсэн хуульд электор хүмүүс Конгрессын гишүүн болон холбооны алба хаагч байж болохгүй юм. Харин тэтгэвэртээ гарсан улс төрч, муж болон орон нутгийн сонгогдсон албан тушаалтан байж болдог юм байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй нам болгон сонгууль болохоос сарын өмнө электоруудаа сонгодог. Муж болгон электоруудаа сонгохдоо өөр дүрэм баримталдаг аж. Электорууд сонгуулийн өмнө л аль нэг нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлдэг, иймд тэд ихэнхдээ дэмжиж байсан нэр дэвшигчдээ л саналаа өгдөг байсан. Гэвч электорууд заримдаа өөр нэр дэвшигчид өгдөг. Жишээ нь 2016 оны сонгуулиар Клинтоноос тав, Трампаас хоёр электор “урвасан” байна.

Ингээд эцсийн дүндээ электоруудын өгсөн санал хураалт хэн ерөнхийлөгч болохыг шийддэг системтэй гэсэн үг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Худлаа мэдээлэл
Худлаа мэдээлэл

интернетэд шалгаж үзлээ. худлаа мэдээлэл. Дайн зохион байгуулах ерөнхийлөгчийг гаргах гэж хаа сайгүй бүгдээрээ л хэвлэл мэдээлэлээр хүртэл хичээх юм. Biden сонгогдвол АНУ-н цэргүүд нь дайтаж, шархадаж үхэж бас бусадын нутагт очиж алж, хядаж сүйрүүлнэ яаг өмнөх ерөнхийлөгч нарын тавьсан балаг шиг. Клинтонхон Сирийг сүйрүүлсэн. Өмнөх Рейган Афганистаныг, Буш-хан Иракыг.

Холбоотой мэдээ

Back to top button