А.Тлейхан: 17.00-21.00 цагт цахилгаан халаагуур битгий залгаарай гэж хүсье

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын шийдвэр эрчим хүчийг үнэгүй болгосон гэсэн үг биш. Төлбөр хуучнаараа гарна, ажилтнууд бичилтээ хийгээд явна. Харин үүнийг төр хариуцаж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар төлүүлэхээр болсон гэж ойлгох хэрэгтэй.
Үүнтэй холбоотой эрчим хүчний хэрэглээ 18 хувиар өсөж байна лээ. Энэ бол хэрэглээ эрс нэмэгдсэн гэсэн үг. Хэрэв хэт их хэрэглээ үүсгэвэл эрчим хүчний салбарт эрсдэл үүснэ гэдгийг анхааруулах хэрэгтэй. Манай эрчим хүчээр хангагч тоног төхөөрөмж бүгд өөрсдийн хязгаар бүхий хүчин чадалтай.
Өдрийн хамгийн өндөр ачаалалтай үе 17.00-21.00 цаг байна. Энэ үед цахилгаан тасрах эрсдэлтэй. Тэгэхээр энэ цагт цахилгаан халаагуур битгий залгаарай, өөр үеэр залгаж гэрээ халаагаарай гэж анхааруулмаар байна. Өчигдөр оройн ачаалал 1300 мегаваттад хүрсэн байна. Энэ бол маш том ачаалал.
Нэгэнт Засгийн газар иргэд, ААН-үүдээ бодож ийм шийдвэр гаргасан тул бид ч хариу болгож эрчим хүчиндээ хэмнэлт хийх хэрэгтэй. Хэрэв хэмнэж чадвал ямар нэг асуудалгүйгээр энэ үеийг давж гарч чадна. Он гараад хоёрдугаар сараас ачаалал буурч ирдэг.
Хэрэв иргэдийн хэрэглээ ихдээд байвал тодорхой хэмжээнд хязгаарлалт тогтоох журмын асуудал яригдаж байгаа. Гэхдээ албажаагүй байна. Аль болох л хязгаарлахгүй чиглэлд бид хичээж ажиллана” гэлээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотын захаар суурьшсан хөдөөний золбингуудыг цэрэг цагдаагийн хүчээр ирсэн газар луу нь хөөж явуул. Аль90-ээд онд нэгэн эрдэмтэн Энэ муу АН-н хятадын эрлийзүүд хүний эрх болон хуулиар залилж Монгол орны төвөөс алс лагдсан газруудыг эзэнгүйдүүлж хятадад гулсуулах бодлого явуулах гэж байна. ҮХ-наас хүн хаа сайгүй амьдарч болно гэдэгт хорлонтой заалтыг авч хая гэж байлаа. Тун үнэн хэлж байжээ.
Солиотой нохой бэ.