УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Угаас Х.Баттулга дахиж Ерөнхийлөгчид дэвших боломжгүй шүү дээ

2019 онд парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилээр ажиллана, улиран нэр дэвших боломжгүй гэж заасан.

Гэсэн ч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд өөрчлөлт орохоос өмнө сонгогдсон гэдэг үндэслэлээр дараа жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хэмээх тайлбар хэлэлцэгдэж байгаа юм.

Өчигдрийн /2020.12.18/ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Т.Доржханд гишүүн уг асуудлыг хөндөж, “Одоогийн Ерөнхийлөгчид нэр дэвших боломж байхгүй гэж ойлгож байгаа” хэмээсэн. Тэгвэл энэ тухай мэдээг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ри-твийн жиргэжээ.

Ингэхдээ “Угаасаа нэр дэвших боломжгүй ш дээ. Нэг хүн хамгийн ихдээ өмнөх Үндсэх хуулиар хоёр удаа буюу найман жил, шинэ нэмэлт өөрчлөлтөөр хамгийн ихдээ зургаан жил, тэгэхээр аль ч тохиолдолд найман жилээс Ерөнхийлөгч байх боломжгүй. Тийм учир өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүй” гэжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
1 удаа 6 жил
1 удаа 6 жил

Сангийн сайд угаасаа тоо бодохдоо сайн л даа.

Үнэн
Үнэн

Өнгөрсөн жил Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмний санал асуулгаар батлах гэж байхад Х.Баттулга гэнэт МАН-ынхантай нийлж, санал гарган МАН дангаараа батлах боломжийг олгож, ард түмнээ умартсан. Боловсролгүй хүн болохоороо хамгийн гол найдах ёстой хүч нь ард түмэн гэдгийг ойлгоогүй, МАН-д итгэж, хувьдаа унах ашиг хонжоогоо бодсон. Гэтэл өнөөдөр МАН-д далаараа тавиуллаа. Одоо ард түмэн лав түүнийг дэмжихгүй. Харин хугацаагаа дуустал ард түмний эсрэг дахин новширч, гэмт хэрэгтэн сайдуудад бүү өршөөл үзүүлээрэй. Хурцыг сулласан алдааг давтвал ард түмэн чинь Н.Энхбаярт нуруугаа харуулсан шиг байж чадна шүү.

Зочин
Зочин
Reply to  Үнэн

Ёстой ёстой

зочин
зочин

ерөнхийлөгч өө дахин сонгохдоо боловсролтой хэл устай хүн сонгомоор байх юмаа ард түмэнд үнэлэгдсэн хүн байвал зүгээр байна манайхан ч эрүүгийн хэрэгтэн байсан ч өөрт таалагдвал согочих сонин хүмүүс юмаа Оросын Путин шиг тийм ухаалаг дэлхийд нэр хүндтэй хүн гарвал санй байна

Зочин
Зочин
Reply to  зочин

Дэлхийд танигдсан гэхээр хуучнаас дипломатач Гомбосүрэн гуай шинээс Элбэгдорж. Элбэгдорж даанч жүжигчин луйварчин . Тэгээд ч дахин сонгогдох эрхгүй.

Монгол
Монгол
Reply to  Зочин

МАН аас МөнхОргил АН-с Амаржаргал нарыг дэвшүүлэх хэрэгтэй.

Bold
Bold

Hamgiin saihan medee bna .Battulga ene uls orniig gadaad dotoodgui 4 jileer hoish tatlaa odoo neg musun zailj amraahnee

эмээ
эмээ

ХОТГОО ШАНАГЫГ ЗАЛГИСАН САЙД ТООНД САЙН БУЛТАЖ БУХАХДАА Ч САЙН. ОДОО ХҮРЭЛСҮХ. БАТТУЛГА ХОЁР ШИГ ХЭРЭГГҮЙ ХҮН АЛГА. БУЛЧИНТАЙ БИШ МЭДЛЭГТЭЙ ШУНАЛТАЙ БИШ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТЭГЭХЭЭР ГАНБААТАР ГЭЭД СОЛИОРЧИХ БАЙХ ДАХ. АМААР БИШ ЖИНХЭНЭ АЖИЛЛАДАГ ХҮН ХЭРЭГТЭЙ. ГАНБААТАРТ БОЛОМЖ ӨГЧ ГИШҮҮН БОЛГОСОН ГЭВЧ АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ ГАНЦ Ч ХУУЛЬ САНААЧИЛЖ БАТЛУУЛАХ ГЭЖ ЗҮТГЭЭГҮЙГ МАРТАВ. ЯРЬДАГ БИШ ХИЙДЭГ. ИДДЭГ БИШ БҮТЭЭДЭГ ХУМСАЛДАГ БИШ ХУВААДАГ ХУУРДАГ БИШ ШУДАРГА ЁСЫГ САХИДАГ ХҮН ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ АРД ТҮМЭЭН.

Зочин
Зочин

ЭНЭ ЛИЦЕНЗИЙН НАЙМААЧИН ЖДҮЧИН ТӨРСӨН НУТГАА ХАРЬ СОЛОНГОСУУДАД ЗАРСАН ЛУЙВАРЧИНГ ШОРОНД ХИЙГЭЭЧЭЭЭЭ...Юун ерөнхийлөгчийн асуудал.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тиймээ

Зочин
Зочин

Боловсрол сайтай луйварчин ч нураана Боловсрол муутай луйварчин ч нураана Боловсрол маш өндөр эх орон ард түмний төлөө чинь сэтгэлтэй тийм хүнийг яаж олох вэ Иргэдээ яаж ийм болгох вэ Одоохондоо Баттулга Хүрэлсүх хоёр л дээрдэх бхо

Батсүх
Батсүх

Дэвшиж болохгүй юм бол ядаж 6жил сууж болохноо ерөнхийлөгчын сонгуулиыг 2023 онд хийвэл 6 жил болох юм бишүү

монгол улсын иргэн
монгол улсын иргэн

Боловсролгүй, мэдлэггүй, улс орныхоо төлөө юу ч хийж чадаагүй, цаашдаан ч юм хийх сэтгэлгүй, зөвхөн өөрийн хувьд ашигтай юу байж болохыг өдөр шөнөгүй бодож шаналаж суудаг, өмнөх хойтохоо араа шүдэндээ айхавтар чанга зуусан одооогийн Энэ ерөнхийлөгч нэртэй хүн ахиад сонгогдох эрхгүй шүү, Хуйвалдаад нэр дэвшээд гараад ирсэн ч хэнч түүнийг сонгохоо өнгөрсөн шүү дээ. Худалч, хуурамч, хэлсэн ярьснаа мартагч, ард иргэддээ шилний цаанаас чихэр долоолгогч, ахмад настны тэтгэвэр тэглэх нэрээр ойрын хүрээлэлээ тэтгэгч, Ваучер нэрээр үлдсэн тэтгэрийн ахмадуудад олгох 1 сая будаа болгогч, саяхан ахиад сая төгрөгний ваучер гаргаж өөрийн болон хүрээлэлийн компаниуддаа улсын мөнгө завшихийг санаархагч хүний санаа бүтэхгүй ээ.

Холбоотой мэдээ

Back to top button