“Сайн” ломбардын ажилтнуудыг хутга тулган сүрдүүлж, дээрэмджээ

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 17-ны орой “Сайн” ломбардыг дээрэмджээ. Хэргийг тодруулбал тус ломбардын Баянгол дүүргийн 11-р хорооны салбарт гурван ажилтан нь ажлаа хийж байхад гаднаас хоёр эр нэвтэрч, хутга тулган сүрдүүлсэн байна.
Уг хэргийн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:
"25-35 настай хоёр залуу дээрэм хийсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэх мэдээллийг өгөв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэгтнүүд ломбардны ажилтнуудыг сүрдүүлж, хоёр гарыг нь ард нь хүлж байгаад дээрэмдсэн аж. Улмаар тоо хэмжээ, хэлбэр дүрс нь тодорхойгүй үнэт эдлэлүүд, 1 сая 30 мянган төгрөгийн хамт дээрэмдээд зугтжээ.
Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Гэмт этгээдүүдийн дээрэмдсэн гэх “Сайн ломбард” буюу “Тайгын булаг” ХХК нь 1999 онд байгуулагдсан өдгөө автомашин барьцаалан зээл олгох 7 салбар, үнэт эдлэл барьцаалан зээл олгох 35 салбарт нийт 200-аад ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн дараах зохицуулалт үйлчилнэ. Төлөвлөсөн буюу зохион байгуулалттай дээрэм үйлдэж, бусдын хөрөнгийг айлган сүрдүүлэх замаар авсан тул хүндрүүлсэн нөхцөлөөр шийтгэгдэнэ.
ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ, ДАВТАН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БОЛ 5-12 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ

|12-Р БҮЛЭГ ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ |17.2 дугаар зүйл Дээрэмдэх:
- Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
- Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийг:
- байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
- зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;
- зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Өнгөрөгч гуравдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн, Да хүрээ захын орчим байрлах “Сайн ломбард”-ыг бүлэг этгээдүүд дээрэмдсэн хэрэг гарч байсан билээ. 30-35 насны гурван эрэгтэй буюу 35 настай иргэн Э, 34 настай иргэн Д, 32 настай иргэн М нар бүлэглэн 13 сая төгрөгийг бэлнээр авч, 1600 гаруй нэр төрлийн 200 орчим сая төгрөгийн эдлэлийг дээрэмдээд зугтсаныг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлсэн. Тухайн гэмт этгээдүүд урьд нь ял шийтгэл эдэлж байсан, гэмт хэргийн түүхтэй байв.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Shorongiin haalga tatah n de huurhii
Сайн ломбард ард түмнийг шулагч, мөнгө хүүлэгч газар даа
дэндүү их шулдаг газар даа.
Uurt chin hereg boldggvi l ym bga biz Heregtei negend n hereg boldog l gazarshde... bitgii ingej buruu tuulshirch bgach... heregtniig n ilrvvleed vilchlvvlegch nariigaa hohirolgvi bolgono bha ajliin amjilt hvsey..
Ломбардууд өөрсдөө дээрэмчид ш дээ
Hulgaich nar l hulgaichaa demjdeg baihdaa. Tsaan n uchnuun humuus hohirch bga. Ta nariin mungiug hucheer avaad bga gazar bish
tom gazar bolhoor ilruulj chadjee jijig gazar baisan bol zeeldegch zeelduulegch bugd hohiroh baij dee
Ломбардууд өөрсдөө ёстой хулгайч юм байдаг шүү.Урт цагааны валютын захд байдаг ломбард хүний үнэт эдлэлээс дутаачаад тоосон шинжгүй жингийн хэлбэлзэл гээд гүрийдэг юм билээ
dan gants 1 taliig barihgui baiwal zugr shdee.ter baiguulagad buruu baihgui.humuus uursduu buruutai.uursdiihuu buruug busdaas haij baidag!!!!
Аюулгүй байдлаа бүрэн хангаагүй учраас халдлагад өртөж байгаашд. Ямарч хамгаалагч байхгүй хадаглалт хамгаалалт муу л байна даа
Лай болсон юмнууд зөв амьдрахад яадаг бна,хүний хүч хөдөлмөр шулаад сурцан хулгайч нар байхын,хэрэгтэй үед хэрэг болдог газар шүү
za lombarduud hunii huch hodolmor gej yu bdii.humuus luiwardaj shulsan luiwarchid l bdag bizde.hulgaich ni luiwarchnaa l deeremdsen bndag.kk
cham shig avch hereglesen zeeliinhee huug tuluhgui gej busdig luivarchnaar duudaj bga nuhriig bodvol niigmiin hariutslagatai ulsdaa tulsun tatvartai olon zuun ajilchdaa tsalinjuulaad,yarsan sandarsan irgeddee shuurhai naidbartai uilchleed uchnuun jil bolson buyantai gazar da...nemj helehed humuusiig chirch oruulj huutei mungu zeeldeggui l bh teriig uhaj oilgo
Энэ 2 залуу нэг ломбард дээрэмдэжээ манай төрийн хулгайчууд улс эх орон газар нутгийг маань дээрэмдэж байгаа шүү дээ
Yag zuv hellee.
Энэ 2 залуу нэг ломбард дээрэмдэжээ манай төрийн хулгайчууд улс эх орон газар нутгийг маань дээрэмдэж байгаа шүү дээ нь 2 залуу баригдаж шоронд явна төрийн хулгайчууд баригдахгүй тушаал дэвшин газар тэнгэр шиг ялгаварладаг шүүх прокурор цагдаатай улс даа
Deeremchid deremchidee deremdjee
bolovson deeremchid deeremchided deeremduultsen bn shd
Odo ngo hedn terbumar tuudg garudas ih jil avnda
Сайн ломбард гэж нэртэй л болохоос олон юмаа хүмүүс энэ ломбарданд алдсандаа.
2 jiliin omno lombard ajiluulj baihad bas neg er em hoer bagtai buu tulgaad evgui l ym bna lee. Harin hamgaalaltiin alba shuurhai ajillaj bariad yavsan shuu. Tegeed tsagdaa neg l surtei baitsaald avsan .
Ikh khar suld securityd bayrlalaa gej heldeg baij dee.
shiliiin sain erchvvd boljdee
Lombardiig yuchgui huuleed, shulaad, deeremdeed hayachij