ДЭЛХИЙ

Найз охинтойгоо уулзахаар дөрвөн цаг моторт завиар явсан залуу шоронд оржээ

28 настай Дэйл МакЛафлан хөл хорионы дэглэмийг зөрчин Мэн арал дээр амьдардаг найз охин Жессика Рэдклиффитэйгээ уулзахаар Ирландын Тэнгисийг гаталжээ. Хөл хорионы дэглэмийн үед Мэн арлын бус оршин суугч тэнд очихын тулд зөвшөөрөл авах ёстой юм. Гэвч МакЛафлан хэд хэдэн удаа зөвшөөрөл авах гэж оролдсон ч бүтэлгүйтжээ.

Иймд тэрээр Ирландын тэнгисийг моторт завиар туулахаар шийдсэн байна. Үүнээс болж Маклафлан дөрвөн долоо хоног шоронд суух болсон юм. Цагдаа нарын мэдээлснээр МакЛафланы моторт завинд 10 минут л явах түлш үлдсэн байжээ. Тэрбээр моторт завьтайгаа 40 минутын дотор Мэн арал дээр очно хэмээн бодож байсан боловч цаг агаарын байдал муудснаас болж дөрвөн цаг болсон байна. Арал дээр очоод тэрбээр найз охиныхоо гэр лүү 24 километр алхсан аж.

Түүний найз охин, Жессика Рэдклифф “Dailymail”-д өгсөн ярилцлагадаа “Миний баатар, тэр хамгийн шилдэг нь. Үнэхээр хайртай л биш бол ямар залуу тэнгисийг гатлах вэ дээ. Би түүнийг Зул сарын баяр гэхэд шоронгоос суллагдаасай гэж хүсэж байна. Тэр ковид тусаагүй байхад 14 хоног хорьсон” хэмээжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

mongol emegteileg zaluus hezee ch ingehgui.irj av,esvel boliyooo gdeg gsen.tunisan shantaajilsan erchuud ihtei blhoor hogjidoggui bhoo.

Mongol erchuudiin neg
Mongol erchuudiin neg
Reply to  Зочин

Mongol erchuud teneg bish bolokhoor iim yum khezee ch khiikhgui. Bas medremj undurtei bolokhoor uurt ni gai bolokhoor khuukhentei ankhnaasaa dotnosokhgui. Chi teneg, khund tuvug daraa boldog yovrop emegteitei adilkhan bolokhoor chamd setgel gargakh mongol zaluu oldokhgui baigaa yum. Tiim bolokhoor duu mine! korona gaigui bolokhoor gadaad yavj chinii tuluu teneg yum khiij shorond khorigdoj, chinii baatar bolokh zaluug khaikh kheregtei. Amjilt khuseye.

Zochin
Zochin

Ehner chine ikh l setgel gunduu amidradag bhdaa ?! Chamtai..

Зочин
Зочин

mongol erchuudiin neg unen helj

Зочин
Зочин

Халуун хайраараа аз жаргалтай амьдараарай.

Холбоотой мэдээ

Back to top button