НИЙГЭМ

“Сэлэнгээс бусад аймаг дахь халдварын голомтыг барьсан гэж ойлгож болно”

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Үүгээр сүүлийн 24 цагт 13 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн талаар мэдэгдэв.

Мэдээллийн төгсгөлд сэтгүүлч Монгол Улсад гарсан халдварын голомтуудын хэдийг нь барьж, цомхотгосон гэж ойлгож болох талаар тодрууллаа.

Үүнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“Говьсүмбэр, Архангай аймагт арванхоёрдугаар сарын 1-нээс хойш халдвар бүртгэгдсэнгүй. Дархан-Уул аймагт мөн энэ сарын 4-нөөс хойш бүртгэгдээгүй. Эдгээр аймгуудад /Орхон нэмэгдэнэ/ халдварын нууц үеийн 14 хоног дууссан тул голомтыг барьсан гэж ойлгож болно. Харин Сэлэнгэ аймагт 15-наас хойш бүртгэгдээгүй, гэхдээ нууц үеийн 14 хоног дуусаагүй үргэлжилж байгааг санах хэрэгтэй” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button