НИЙГЭМ

“Өмнөх туршлагадаа үндэслэж 18-аас доош градустай согтууруулах ундааг худалдаална”

Өчигдөр /2020.12.21/ УОК, Засгийн газар хуралдаж, арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 6-ныг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоохоор болсон.

Энэ үед Нийслэл Улаанбаатар хотод ямар дэглэм мөрдөгдөх талаар албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Тухайлбал Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Энэ өдрүүдэд 18-аас доош градустай согтууруулах ундааг худалдана. Өмнө нь хөл хорио тогтоож, согтууруулах ундаа худалдахгүй байж үзсэн. Ингэхэд гэр бүлийн хүчирхийллийн тоо нэмэгдэх гэхчлэн сөрөг үр дагаврууд үүсэж байсан тул өмнөх туршлагадаа үндэслэж энэ шийдвэрийг гаргасан” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
,зочин
,зочин

Ингэхгүй бол үхлээ юу.Хүчтрхийлэл үйлдэх нөхцлийг бүрдүүлж байна даа.Чамаас хариуцлага нэхнэ шүү.Сумьяабазар хаачив.

Холбоотой мэдээ

Back to top button