Нийгмийн
Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг ашиглалтад ороход бэлэн болжээ

Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой жишиг эмнэлэг ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус эмнэлэг нь үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх хүчин чадалтай аж. Эмнэлэг ашиглалтад орсноор 157 мянган иргэн дэлхийн стандартад нийцсэн тав тухтай орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломж бий болно. Мөн коронавирусийн халдварын тархалтын энэ үед тус эмнэлэг нь 100 орны хүчин чадалтайгаар тусгаарлалтын чиглэлээр бэлэн байдалд үйл ажиллагааг явуулах боломжтой гэнэ.



