Нийгмийн
“Лантуун дохио” ТББ гэр хорооллын өрхөд хүнс тарааж байна

“Лантуун дохио” ТББ арваннэгдүгээр сарын 15-наас аян эхлүүлж, цугларсан хүнсийг иргэдэд тараасан. Харин арванхоёрдугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд дахин хүнс тарааж байгаа аж.
“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан Хүн бай албан ёсны группт “Олон жил дараалан явсан өнгөрсөн жил бяцхан үрсэд юу гэж амлаад явснаа гэрийнх хаяг нас хүйстэй нь санадаг Лантуун дохион туршлагатай өвлийн өвөө нар бол чимээгүй гэр дээр нь тавьчихаад л холоос найтаагаад яваад өгдөг юм даа … Бүх юм хар бараан болчихоогүй шүү гоё гэгээлэг эерэг байгаарай” хэмээн бичжээ.






