Сурвалжилга, Нийтлэл

ТОДРУУЛГА: Амгалан хотхоны 13-р байрыг 7 хоног хамгаалалтад авч, иргэдээс давтан шинжилгээ авна

Баянзүрх дүүргийн Амгалан хотхоны 13-р байрны орцыг Лхагва гарагийн оройноос хамгаалалтад авч, иргэдээс шинжилгээ авсан юм.

Бид дөнгөж сая тус байрны СӨХ-ийн дарга Б.Уранчимэгтэй холбогдож нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Тэрбээр “Бидэнд одоохондоо мэдээлэл ирээгүй байна. Шинжилгээний хариу гарсан эсэхийг мэдэхгүй. Байрнаас иргэдийг гаргахгүй цагдаа хамгаалалтад авсан хэвээр байна. Ажлаа тараад ирж байгаа иргэдийг бол оруулж байгаа. Иргэд шаардлагатай эм тариа, хоол хүнс, ахуйн бараагаа утсаар захиалж авч байна. Иргэд даралтын эм, шүдний эм их захиалж авах шиг боллоо” гэсэн юм.

Үүний дараа бид ХӨСҮТ-ээс тухайн байрны иргэдийн шинжилгээний хариу хэзээ гарах талаар асуухад,

“Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Сэжигтэй тохиолдол илэрсэн болон халдвартай иргэн байсан байрыг дор хаяж долоо хоног хамгаалалтад авч, тухайн иргэдээс хоёр удаа шинжилгээ авдаг. Дахин нэг шинжилгээ авах байх” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button