Нийгмийн

Хог тээврийн автомашины жолооч О.Самданцэрэнг хоёр өрөө байраар шагнажээ

НЗДТГ-аас жил бүр салбар бүрийн хөдөлмөрийн аваргыг тодруулдаг.

Энэ жилийн нийслэлийн хөдөлмөрийн аварга болсон ажилтнуудад Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар ажил үүргээ гүйцэтгэж байхад нь өөрийн биеэр очиж шагналыг нь гардуулж байгаа юм. Тэрбээр Нийслэлийн аврах 105 дугаар ангийн аврагч Батбаярын Үнэнмөнх, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хог тээврийн автомашины жолооч Осорын Самданцэрэн, Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн замын зохицуулагч Батдэлгэрийн Баярхүү нарт өргөмжлөл, шагналыг гардуулжээ. Эдгээр ажилтан, алба хаагчдад мөн түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцанд орох батламжийг олгосон байна.

Мөн салбартаа хамт олноо манлайлан үр бүтээлтэй ажилласан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Шийнэнгийн Бямбасүрэн, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Төмөрийн Батцэцэг нарт түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцанд орох батламжийг олгожээ.

Image may contain: one or more people, people standing and outdoor
Image may contain: one or more people, night and outdoor
Image may contain: one or more people, closeup and indoor
Image may contain: one or more people
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-27 00:09

Түрээслэхгүй байр өгчихөж болдоггүй байх даа.

Зочин
Зочин
2020-12-27 18:24

Түрээслэх боломжтой байсан бол өөрсдөө орчих байсан байлгүй дээ. Зүгээр өгчихгүй дээ. 1 өрөө ч гэсэн

Холбоотой мэдээ

Back to top button