Нийгмийн
Нийслэлийн хэмжээнд 312.429 хүн шинжилгээнд хамрагджээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварыг илрүүлэх, тандах шинжилгээг арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс нийт есөн дүүргийн 11 шинжилгээний төвд хийж эхэлсэн юм.
Харин арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар нийт 36 шинжилгээний төвд коронавирусийн халдварыг илрүүлэх, тандах шинжилгээг хийж байгаа аж. Улмаар 312.429 шинжилгээ өгсөн байна. Тодруулбал, 242.370 хүн PCR шинжилгээ, 87.382 хүн хурдавчилсан оношлуураар шинжилгээнд хамрагджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.