Нийгмийн
ХӨСҮТ: 39 хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 14646 хүнд PSR шинжилгээг хийхэд 39 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн. 38 нь БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой халдвар. Харин нэг иргэн нь тусгай үүргийн онгоцоор ирсэн юм. Халдвар илэрсэн бүх хүн тусгаарлалтад байсан” гэв.