Нийгмийн

ХУД-ийн “Номин агуулах” салбараар 22-26-нд үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөөрэй

Энэ сарын 22-26 ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн “Номин агуулах” салбараар коронавирусийн халдвар авсан иргэн үйлчлүүлсэн байна. Өчигдөр тус төвийг тусгаарлаж, ажилчдыг шинжилгээнд хамруулжээ. Мөн ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Шинжилгээнд хамрагдсан бүх ажилчдын хариу сөрөг буюу халдвар аваагүй нь тогтоогдсон тул өнөөдрөөс тус салбар цагийн хуваарийн дагуу ажиллаж буй аж.

Харин энэ сарын 22-26-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн “Номин агуулах”-аар үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button