Нийгмийн

Сэтгүүл зүйн салбарын оны шилдгийг шалгаруулах наадмын бүртгэл эхэллээ

Сэтгүүл зүйн салбарын оны шилдгийг шалгаруулах наадмын бүртгэл эхэллээ. Энэ жилийн тухайд хөл хориотой байгаа тул шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах аж.

1. ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА:

• Шилдэг телевиз – 1

• Шилдэг радио- 1

• Шилдэг сонин – 1

• Шилдэг мэдээллийн сайт – 1

• Шилдэг сэтгүүл – 1

• Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл-1

2. ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:

• Телевизийн шилдэг сэтгүүлч – 1

• Радиогийн шилдэг сэтгүүлч -1

• Сонины шилдэг сэтгүүлч -1

• Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч – 1

• Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – 1

• Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч -1

• Орон нутгийн шилдэг сэтгүүлч-1

• Шилдэг редактор-1

• Шилдэг менежер-1

• Шилдэг судлаач -1

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

-Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.

-Нэр дэвшүүлэхдээ тухайн редакц, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ.

-Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхийн хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.

-Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.

-Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна.

НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 503 тоот. Утас: 11-330948, 94111727

И-Мэйл: [email protected], [email protected]

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:

2020 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс 2021 оны нэгдүгээр сарын 13-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Шилдгүүдийг МСНЭ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2021 оны нэгдүгээр сарын 16-нд зарлана.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Монгол сэтгүүлчид мэргэжлийн болох хэрэгтэй. Сэтгүүлчид асуулт тавих ярих гээд маш муу чадваргүй өгүүлбэр цэгцгүй агуулга муутай байсаар …Эрүүл мэндийн цагаар асууж ярьж буй сэтгүүлчидээ дүгнэж шинжилж эргэж хардаа….ийм л түвшинд байсаар…

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button