ЭДИЙН ЗАСАГ

Алтны үнэ долдугаар сараас хойш анх удаа өсөж эхэллээ

Өнөөдрийн байдлаар алтны үнэ 1882.3 ам.доллар байна. Энэ нь өдрийн хэлбэлзлээр 0.36 хувиар, өмнөх сарынхаас 5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Алтны үнэ өсөх болсон нь АНУ-д коронавирусийн эсрэг эдийн засгаа дэмжих бодлого хэрэгжүүлж буйтай холбоотой. Өөрөөр хэлбэл Америкийн Конгресс 900 тэрбум ам.долларын санхүүжилтийг уг чиглэлд зарцуулах хуулийн төслийг баталсан ба Ерөнхийлөнч Доналд Трамп үзэглэсэн юм.

Үүнээс хойш ам.долларын ханш суларч эхэлсэн. Уялдаад алтны үнэ мэдэгдэхүйц хувиар өсөөд байна. Долдугаар сараас хойш дундаж үзүүлэлтээрээ тасралтгүй буурч ирсэн алтны ханш оны төгсгөлд ийн өсөх хандлагатай болж байна.

Г.САНСАРМАА 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button