ЭДИЙН ЗАСАГ

БНХАУ-ын хэрэглээ төмрийн хүдрийн нийлүүлэлт өсөхөд нөлөөлж байна

Дэлхийд гангийн эрэлт нэмэгдэж, дагаад ган үйлдвэрлэгч Энэтхэгийн компаниудын хувьцаа өссөн талаар бид мэдээлсэн. Эрэлт голчлон БНХАУ-ын зах зээл дээр байгаа бөгөөд тэд зарим гангийн эрэлтээ төмрийн хүдэр авч, боловсруулах замаар нөхөж байгаа юм. Иймд төмрийн хүдрийн нийлүүлэлт ч нэмэгдээд байна.

“Bernstein” байгууллагын судалгаагаар энэ оны сүүлийн улиралд томоохон компаниудын төмрийн хүдрийн олборлолт 320.3 сая тоннд хүрэх аж. Үүнийг задлан дурдвал “Rio Tinto” 90.1 саяыг, “Vale” 80.9 сая тонныг зах зээлд нийлүүлэх төлөвтэй байгаа юм байна.

Харин төмрийн хүдрийн үнийн хувьд тонн тутам нь 1100 юаньтай байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button