Нийгмийн
19:00 цагаас “Виртуал Хархорум” бүтээлийг “Youtube” сувгаар хүргэнэ

Орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан МУИС-ийн багш, оюутнууд Хархорум хотыг виртуал орчинд байгуулжээ. Хархорум хотын 800 жилийн тэртээх өнгө төрхийг виртуал технологийн шийдлээр бүтээсэн эл бүтээлийг өнөөдөр үнэгүй үзэх боломжтой аж.
Тодруулбал, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жилийн ой тохиож буй уг өдөр “Виртуал Хархорум” бүтээлийг 19:00 цагаас “Youtube” сувгаар цацагдах юм байна.