Нийгмийн

М.Энхсайхан хоёр нагац дүүтэйгээ хамтарч, “Таван толгойн цахилгаан станц”-д “Лексус 570” “ШАХЖЭЭ”

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхээс  4.6 жилийн хорих оноосон байсныг өнгөрсөн оны 11-р сард Дээд шүүхээс 4 жил болгон бууруулж шийдвэрлэсэн.

Түүнийг чухам ямар хэргээр ийнхүү ял сонссон талаар товчхон мэдээллийг л олон нийт мэднэ. Нэгдүгээрт, М.Энхсайханыг Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн удаа дараагийн зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын тогтоол зэргийг зөрчиж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ийн түншлэлд давуу байдал бий болгон Монгол Улсын эдийн засагт илт хохиролтой гэрээг батлуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр буруутгасан.

Хоёрдугаарт “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүүгийнхээ болон түүний хүүгийн нэр дээр үүсгэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр буюу 130.000.000 төгрөгөөр “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид худалдан авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр яллуулсан байдаг.

-НАГАЦ ДҮҮГИЙНХЭЭ ГУРВАН ЖИЛ “ЭДЭЛСЭН” МАШИНЫГ ТӨРД ӨНДӨР ҮНЭЭР ХУДАЛДАЖ АВЧЭЭ-

Тэгвэл энэ удаад бид тухайн автомашинтай холбоотой хэргийн процессыг нь та бүхэнд хүргэж байна.

“Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгж 130 сая төгрөгөөр худалдаж авсан Тоёота Лексус 570 маркийн автомашиныг анх О.Амарсайхан гэх залуу 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийж улсын хилээр оруулж ирсэн байдаг  аж. Улмаар уг машинаа гурван жилийн хугацаанд унаж, эдэлсэн байх юм.

Улмаар 2013 оны тавдугаар сарын 18-ны өдөр “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжид нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр буюу 130 сая төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55 саяар илүү үнээр зарсан байна.

О.Амарсайхан бол тухайн үед “Тавантолгойн цахилгаан” станц төслийн нэгжийн захирлаар ажиллаж байсан Ерөнхий сайд асан М.Энхсайханы төрсөн дүү М.Чаминцэцэгийн хүү юм. Өөрөөр хэлбэл нагац ах нь болж таарч байна.

-М.ЭНХСАЙХАНЫ НАГАЦ ДҮҮГЭЭ АЖИЛД ОРУУЛЖ, ДҮҮ НЬ УГ МАШИНЫГ ХУДАЛДАЖ АВАХ ГЭРЭЭГ БАЙГУУЛЖЭЭ-

Ингээд дуусахгүй уг машины худалдан авалтыг хийхэд М.Энхсайханы дахин нэг нагац дүү оролцсон байдаг. Учир нь М.Энхсайханы өөр нэг дүү болох М.Энхцэцэгийн төрсөн хүү Э.Энх-Амар мөн “Тавантолгойн цахилгаан” станц төслийн нэгжид Санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын албаны даргаар ажиллаж байсан байх юм. Тэрбээр тус газарт 2013 оны тавдугаар сард ажилд орсон аж. Ингэхээр М.Энхсайхан дээрх газрыг удирдаж эхлэнгүүтээ нагац дүүгээ ийм чухал албанд томилсон гэсэн үг байх нь.  М.Энхсайхан нь  2013 оны тавдугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд “Тавантолгойн цахилгаан” станц төслийн нэгжийн захирлаар ажилласан байдаг.

Э.Энх-Амар ажилд орох үед дээрх 570 машиныг “Тавантолгой цахилгаан станц” төслийн нэгжид аль хэдийн худалдаад авчихсан, М.Энхсайхан албандаа унаж байсан бөгөөд Э.Энх-Амар санхүүгийн баримтыг бүрдүүлэх үүднээс Худалдах, худалдан авах гэрээ хийж, гарын үсэг зуржээ.

Харин М.Энхсайханыг ийнхүү нагац дүү нартайгаа нийлж, бараг гурван жил унаж эдэлсэн хуучин машинаа өндөр үнээр улсад “шахсан”-ыг “Тавантолгой цахилгаан станц” төслийн нэгжийн нягтлан ч мэдээгүйгээр мөнгийг нь шилжүүлж өгсөн байдаг. Энэ талаар шүүх хурлын үед мэдүүлсэн мэдүүлгүүд нь бий.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Буруутгаж бга царай нь уу зайлуул

ХХЭ
ХХЭ

Энэ хэрэгт нь яллах нь зөв. Бас ийм хэрэг хийсэн дарга бүрийг яллах хэрэгтэй

Зочин
Зочин

3 хуучин уу. 570 3 жилийн настай байдгийм уу Энхсайханг суллахгүй бол шоронг чинь гэгээрүүлчих нь шүү

Зочин
Зочин

Яаж үнэлсэн юм бол гуравхан жил болсон 570 үнэтэЙ шүү дэ130 сая бол тэр үед улс хохирсон гэж харагдахгүй байна шд

Иргэн
Иргэн

Арай л өлөнтжээ. Ланжгаруудын дэргэд хүүхдийн тоглоом л байна даа .
Ёс ёмбогор , төр төмбөгөр гээч юм уу даа

Зочин
Зочин

Sumitomo enerji hytaf kompanid davuu tal olhoson ni shorond duuhad hangalttaim bishuu

Насаа
Насаа

Ийм л баларсан юм гаргаж хүнийг хоролцгоосон юм даа. Жонхуу Баттулгын хутгасан жонхуу даа.

zochin
zochin

Baas ih ch umhii baga ch umhii, ih baga hulgai bas adilhan hulgai.

Zochin
Zochin

Buruutgah yumaa olj dee Shine 570 bna yadgiin ene baitugai baigaa bizdee hongiliin shuugch nariin talaar a ch angaihgyi baigaa.

зөв байна
зөв байна

ТӨРД шахаа хийсэн хүн бүрийг яллах ёстой. ТЭР бүү хэл банкны мөнгөөр КАЗИНО гадаадад тоглосон хэрэг ч гарч байсан. БАС л яллах ёстой. Гэхдээ банкны нэг ажилтан л 14 тэрбумын хэргээ үүрсэн. ХАМТРАГЧ нар нь ЯЛ аваагүй шүү. ЯЛЛАХ ёстой. ТӨСӨВийн мөнгө замбараагүй, дрмийн бус зарцуулж байвал бас л яллах ёстой. САЯХАН цэцийнхэн ИХ замбараагүй зориулалтын бус зарцуулалт хийсэн нь ИЛ болсон. ЯЛЛАХ ёстой.

Зочин
Зочин

Наад хүнээ сулла. Монголд 90- оноос хойш ийм хэмжээнд идсэн болгоныг хорино гэвэл 100 шорон барьсан ч багтахгүй. Том том орд хулгаалайд авчихсан хулгайч нартай эхлээд яръя. Гутлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нь Хятадад зараад байшинг нь түрээсэлж идээд сууж байдаг молекул Батбаяр гэдэг луухааныг олж дүүжлэхийг шаардаж байна.

эгэл
эгэл

Өө 570 чинь 3 жил болоод хуучирдаг муу машин юм уу Яадаг билээ хайран 130сая төгрөг.Гэтэл Шинэ нисэх буудлынхан 730саяар бас нэг 570 авсан гэж байгаа.Жаахан тоо бодоцгооё:570:130=5,6 дахин үнээр авч, 5,6*4,6=25,7 жилийн ял авахаар юм шинэ нисэхийнхэн.Хууль алагчлаагүй байлгүй нисэхийн нөхөр магад шийтгүүлсэн биз.

Зочин
Зочин

Энэ нөхөр хятадуудад газар зарж байгаа бичлэг байсан. Хэрэг нь юу болсон бэ

Zochin
Zochin

Jenco 700 terbumaar in ideed bhad. Land 200 odoo ch 130 say bn shu de. Orj ireed 5 jil bolson 189 say geed bj l bn.

ГАНАА
ГАНАА

ЮУН 55 САЯ ВЭ ??? 55 ТЭРБУМТАЙ ЛУУХАГРУУДАА ЯАРИАЧЭЭ ХӨЛСНИИ БИЧЭЭЧ ГУАЙ

Хүмүүс үнэн мөнийг зөвөөр ойлгооройдоо
Хүмүүс үнэн мөнийг зөвөөр ойлгооройдоо

уг машмн нь анх хилээр орж ирэх үедээ 10 жил эдлэгдсэн secondhand хуучин машин байжээ, үүн дээр монголд орж ирээд 3 жил эдлэгдсэн бөгөөд нийт 13 жил эдлэгдсэн машин байнадаа. Эдлэгдсэн нийт хугацааны элэгэл хорогдлыг нь тооцоход 70 сая төгрөгөөс хэтрэхгүй үнэлгээг санхүүгийн мэргэжлийн хүмүүс хийсэн ажээ. Ийм л үүднээс ял авсан этээд байгаа ажээ. Хүмүүс үнэн мөнийг мэдэх ёстой шүүдээ. Түүнээс биш Цоо шинэ машин байгаад 3 жил эдлэгдсэн бол элэгдэл хорогдлоороо 70 сая төгрөг хасагдаад 130 сая төгрөгийн үнэтэй байж болох талтай юм билээ хүмүүсээ. Улс төрийн хэргээр ял авсан бол Энхсайхныг өмөөрөх сөн. мөн Ж6 Эрдэнэбатыг улс төрийн хэргээр ялласан бол нэгэн адил ард түмэн өмөөрнөө. Харин шуналын бузар, эд хөрөнгөтэй хутгалдаж хулгай хийсэн нь улс төрийн дээд албан тушаалтанд хамгийн ичгэвтэр нүүр хийх аргагүй ичмээр зүйл бөгөөд энэ нь энгийн иргэдийн аягатай хоолноос булааж буйтай агаар нэг бузар үйлдэл тул ялаа ийм хүмүүс эдлэх ёстой. Шанздав Бадамдоржрохуу л нэр нь мөнхө дмуугаар дуурсандана. Хичнээн ч сайн үйл бүтээсэн байлаа ч бүх хийсэн түүхэнд үлдэнэ шүүдээ. Ичгүүртэй бөгөөд гунигтай л л юм даа

Зоч
Зоч

Нямдоржийн гадаад яаманд төрийн нарийн хийж бгаа хүү анхбаяр гэж эцэг шигээ гөлөгнөсөн хулгайч Эрлэнэтэд 800000 долларын шахаа хийсэн гээ биз дээ овоо юм унагасан бх даа нямдоржтой нь шоронд явуулах цаг ирэх бх даа

Зочин
Зочин

adgiin hulgaich tudii ch bish, MGL ulsyg hudaldah gej zutgesen l urvagch yum bn.

Зочин
Зочин

570 чинь анх 2008 оны загвар гэсэн нэрэнр 2007 онд үйлдвэрлэгдэж эхэлсэн юм шүү. Тархи угаана угаана гэхэд биднийг арай л тэнэг гэж бодож байна шүү. Тэгэхээр 2013 онд худалдаж авах үед 5-6 жилийн настай л машин байж. 2015-2016 оны машин одоо бас яг л 5-6 жилийн настай болж байгаа. 200 сая гарсан үнэтэй байна. 2013 оны буюу одоо 8 жилийн настай байгаа нь 135 саятай байна. Тэгэхээр тэр үедээ бол улсад алдагдалгүй л наймаа байж. Хамгийн гол нь шүүхийн тогтоолоор үнэлгээ гаргахдаа анх авсан үеийнхээр нь биш, одоо байгаа байдлаар нь үнэлж хэлмэгдүүлсэн гэх юм билээ. Авснаасаа хойш ахиад 5 жил авчихад үнэ нь уналгүй яах вэ дээ. Ийм л жонхуу зуурсан шүү дээ. Ер нь бол Тавантолгойг тэр үед нь монгол, хятад, япон 3 улсын консорциумд өгчихсөн бол монголд илүү ашигтай байсан юм. Тэгсэн бол адийд төмөр замаа тавьчихсан, угаах үйлдвэр, цахилгаан станцаа барьчихсан, үнэ өсөж байгаа үед ихээхэн борлуулалт хийгээд ковидоос хамааралгүй даналзаж байх байлаа. Одоо Тавантолгой чинь бараг зогсчхоод байна. Хил гарахаа байчхаад байна. Ийм л байна.

Зочин
Зочин

570 чинь анх 2008 оны загвар гэсэн нэрэнр 2007 онд үйлдвэрлэгдэж эхэлсэн юм шүү. Тархи угаана угаана гэхэд биднийг арай л тэнэг гэж бодож байна шүү. Тэгэхээр 2013 онд худалдаж авах үед 5-6 жилийн настай л машин байж. 2015-2016 оны машин одоо бас яг л 5-6 жилийн настай болж байгаа. 200 сая гарсан үнэтэй байна. 2013 оны буюу одоо 8 жилийн настай байгаа нь 135 саятай байна. Тэгэхээр тэр үедээ бол улсад алдагдалгүй л наймаа байж. Хамгийн гол нь шүүхийн тогтоолоор үнэлгээ гаргахдаа анх авсан үеийнхээр нь биш, одоо байгаа байдлаар нь үнэлж хэлмэгдүүлсэн гэх юм билээ. Авснаасаа хойш ахиад 5 жил авчихад үнэ нь уналгүй яах вэ дээ. Ийм л жонхуу зуурсан шүү дээ. Ер нь бол Тавантолгойг тэр үед нь монгол, хятад, япон 3 улсын консорциумд өгчихсөн бол монголд илүү ашигтай байсан юм. Тэгсэн бол адийд төмөр замаа тавьчихсан, угаах үйлдвэр, цахилгаан станцаа барьчихсан, үнэ өсөж байгаа үед ихээхэн борлуулалт хийгээд ковидоос хамааралгүй даналзаж байх байлаа. Одоо Тавантолгой чинь бараг зогсчхоод байна. Хил гарахаа байчхаад байна. Ийм л байна даа

Зочин
Зочин

Эгүүрийнхэн зүгээр байгаа үгнээс яагаад А Л гэдгийг нь тасдаж авч дараад байдаг юм бэ. А Л ярьсан хүн байхгүй байхад энд тэнд баахан А Л уншуулаад байх юм.

Зочин
Зочин

Т а с д а ж гэдгээс бас С Д А гэдгийг нь дарчихна. Админ чинь ажилдам муу гар байна даа.

Лавлха
Лавлха

Нагац дүү гэнээ “зээ” нь юм байна Энхсайхан бусадтай харьцуулахад “цэвэр”

Зочин
Зочин

кщзасгийн газарт тусламж болгосон тайванийн 10 сая долларын тусламж идээд кристал таун барьж цолмон энэ 2 баяжсан хулгайчид шүүдээ энхсайхан бол

Зочин
Зочин

ЭНХСАЙХАН ОДОО ЗАСАГТ БГАА ХУЛГАЙЧУУДЫН ХАЖУУД БҮХ ЮМААРАА ИЛҮҮ ЦЭВЭР ХҮН БНА

Холбоотой мэдээ

Back to top button