Татварын 109 саяар орон сууц, амралтын газраа засуулсан БХЯ-ны дарга асан ял эдлэхгүй хэмээн Дээд шүүхэд ханджээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөх, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батсайхан, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч асан Л.Балдан-Очир, мөн ангийн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Г.Сугар нарт эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, улсад онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт холбогдон шалгуулж байв.
Тэдэнд холбогдох хэргийн Анхан шатны шүүх хурал 2020 оны тавдугаар сард болж, Б.Батсайханыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаатай хасаж 2 жилийн хорих ялаар, Л.Балдан-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаатайгаар хасаж, 5.5 сая төгрөгөөр торгох ялаар, Г.Сугарын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байв. Үүнээс хоёр сарын дараа болсон давж Заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Л.Балдан-Очир, Г.Сугар нарын хувьд цэргийн ёсонд захирагдаж, Б.Батсайханы хэлснийг гүйцэтгэснээрээ буруутан болсон юм.
-ТЭД ЯМАР ХЭРЭГТ ХОЛБОГДСОН БЭ-
Б.Батсайхан нь Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар тус тус ажиллаж байхдаа дээрх нэр бүхий албан тушаалтнуудтай бүлэглэн “Тиара резорт” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Грийн хаус амины орон сууцныхаа засварын ажлыг хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид нийт 109 сая төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан байдаг.
“Тиара резорт” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газар бол Б.Батсайханы эхнэр Т-ын үүсгэн байгуулсан компани юм. Хувийн амралтын газар болон хаустаа бүтэн дөрвөн сарын турш засварын ажил хийлгэсэн байдаг.
-БИЕ МУУ, ХЭНЗ ХҮҮХЭДТЭЙ, БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ 38 ЖИЛ АЖИЛЛАСНЫГ НЬ БОДОЖ ХОРИХООС ӨӨР ЯЛ ОНООЖ ӨГӨХИЙГ ХҮСЧЭЭ-
Б.Батсайханы өмгөөлөгч нар Анхан болон Давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон хоёр жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар солиулахаар Дээд шүүхэд хандсаныг өнгөрсөн 12-р сард шийдвэрлэжээ.
Дээд шүүхэд түүний өмгөөлөгчид гомдол гаргахдаа “Б.Батсайхан нь одоо 60 настай. Эрүүл мэндийн хувьд маш муу, зүрхний хурц дутагдалтай /байнгын хэм алдагдалт, хурц дутагдалтай/, ходоодны шархтай /хагалгаа хийлгэсэн/, нүдний хараа 50 хувь устсан, нүдний кпакома өвчтэй, уушигны сүрьеэ өвчнөөр өвдөж байсан голомттой. Зүрхний хэм алдалт, даралт тогтворгүй гэсэн оноштой 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг өөрийн биеэр эдлэх чадвартай эсэх нь эргэлзээтэй, ял эдлэх хугацаанд шүүгдэгчийн амь нас эрсдэж болзошгүй аюултай нөхцөл байдал үүсээд байна. Түүнчлэн гуравхан настай хэнз хүүхэдтэй иргэн юм.
Мөн өөрийн амьдралын 38 жилийг тасралтгүй цэрэг, Батлан хамгаалахын салбарт ажиллаж, байлдагчаас хурандаа хүртэл Монгол Улсын зэвсэгт хүчний бүх л нэгж, салаа, батальон, дивиз командлан, Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийг 1990 онд батлалцаж, Монгол Улсын зэвсэгт хүчний хөгжил цэцэглэлтэд өөрийн хүч бололцоо, чадвар зүтгэлээрээ жинтэй хувь нэмэр оруулсан арвин түүх, туулсан замнал бүхий кадр офицер хүн бөгөөд манай шилдэг тэргүүний цэргийн мэргэжилтэн, халамжлан хүмүүжүүлэгч, сайтар бэлтгэгдсэн офицер дайчин. Монгол Улсын төрөөс түүний хөдөлмөр гавъяа зүтгэлийг өндрөөр үнэлж Алтан гадас, Цэргийн гавъяаны одон, Засгийн газрын хүндэт жуух зэрэг төрийн одон, цол, тэмдгээр шагнагдаж байсан нь үүнийг тодорхой гэрчилнэ.
Гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн үйлдсэн хэргийг сайн дураараа хүлээж, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр болох 109 сая төгрөгийг төлсөн учраас хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү” хэмээжээ.
- НИЙГМИЙН АЮУЛЫН ШИНЖ ИХТЭЙ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ГЭЖ ҮЗЭЖ ЯЛЫГ НЬ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ-
Дээд шүүхээс түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээж аваагүй бөгөөд түүнд оноосон хоёр жилийн хорих ялыг нь хэвээр үлдээсэн. Учир нь албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй гэж үзсэн юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авгай нь хэдэн настай вэ
Уаахнав
57 хүүхэд хийж авгай нь цэвэршээгүй азтай
Цэргийн ахлах офицер хариуцлагатай алба хашиж байж төрөө хохирооно гэдэг бол гэмт хэрэг шүү. Шүүх ялын өөрчилж нэг ёсондоо эрхлүүлсэн байна. Ийм болохгүй дээ. Даргад нэг өөр.цэрэг иргэнд бол нэг өөр завхарсан муу төрийн хууль ийм байна даа.
Сайханбилэгийг тойрсон хүмүүсийг түүж яллаж байгаа улс төрийг чинь харж л байна. МАН-хан их галзуурч байнаа. Үйлийн үр чинь хаяг андуурахгүй шүү. Та нарынх энэ хэргээс 100, 1000 дахин том хэргүүд байгаа цаг нь ирнээ гэдгийн бүү март.
Энэ дуракуудад 2 жилийн ял өгдөг нь бүр жишиг болоод тогтчихлоо шүү. Доод тал нь 5 жил яс суулгах, шаардлагатай бол бүх насаар нь хийх ёстой юм.
Ийм хөгийн юмнуудыг Татвар төлөгчийн мөнгөөр насаар нь тэжээх гэж.
Харин ч 109 сая тог бага бна,Сайханбилэгийн байнга хажууд нь явдаг дотны найз иймхэн хоронготэй биш их баян гэж яригддаг бсан. 2жилийн ялныхаа оронд хоронгоо хураалгачихвал болдоггуй юм уу.
Шамшигдуулсан мөнгий нь төлүүлсэн ч гэсэн торгох хэрэгтэй ш дээ. Хорьлоо гээд яахын ямар алуурчин биш. Дахиж төрд ажиллахгүй нь ойлгомжтой настай хүн байна ш дээ
Нөгөө шүлэг бичээд 3тэрбумаар байр авдаг эгч нь Со оронд хар ажил хийж хурандаа дүүдээ олоон жилийн өмнө 500саяаар байр авдагийн хажууд бага л юм. Гэхдээ жижиг том ялгаагүй ял үүрэх л ёстойлдоо
Алиалаад байдаг юм уу хаашаа юм бэ? Сүүлийн үед ял авахаараа л бие муу, нас өндөр ч гэх шиг юм яриад Ялаас мултрах арга хайгаад байх юм. Хэрэг л хийсэн бол ялаа "үүрдэг" л биз дээ. Бид ч гэсэн Хөрөнгө луйвардчихаад ингээд байвал болох юм биш үү? Иргэд тэгш эрхтэй биз дээ? МАН бас иймэрхүү нөхдүүдийг "ивээгээд" байгаа юм биш биз ??? Тун биеэр эдэлж чадахгүй "өдрөө хүлээгэд" байгаа юм бол Луйвардаж завшсан эд хөрөнгийг нь хамж хураагаад ядарсан ард иргэдээ дэмжих сан байгуулбал таарна.
улсын мөнга тдэх болхоороо бүр бие нь онц саын болоол нүд нь гялалзаал гар хөл нь хурдан түргэн хөдлөөд болоод бсан ял мвах болхоороо бүр хагас үхмэл байдалтай болдогийм уу хуцавааа өөр зөндөө хөрөнгөтэй гэсэн наад чөтгөр чинь худлаа баашилж бган аймхай новш вэ
АРД ТҮМЭН гэдэг нөхөр яг голоор нь хэлжээ
ЯМАР ДАВАРСАН ХУЛГАЙ ВЭЭ
Сэмэрсэн хадаг шиг биетэй байж юун их шуналтай новш вэ Ялыг нь эдлүүлж ямбыг нь хасаж шийтгэ