Нийгмийн

А.Отгонбаатарыг жагсаал зохион байгуулсан гэж 150 мянгаар торгожээ

“Үнэн ба зөв нам”-ын дарга А.Отгонбаатар коронавирусийн халдвар авч эмчлэгдээд өчигдөр эмнэлгээс гарсан. Тэрбээр төрөх эмнэлгээс ХӨСҮТ рүү шилжүүлсэн эх нярайн асуудлаар Сүхбаатарын талбай дээр халад тавчигтай эсэргүүцэл илэрхийлж байв.

Улмаар тэр өдөр Сүхбаатарын талбайд олныг хамарсан жагсаал болж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Цагдаагийн байгууллагаас А.Отгонбаатарыг зохион байгуулалттай жагсаал зохион байгуулж, турхирсан байж болзошгүй гэх шалтгаанаар шалгаж эхэлсэн байна.

Улмаар түүнийг жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн Зөрчлийн хуульд заасны дагуу 150 мянган төгрөгөөр торгосон байна. Харин түүний ард хэн нэгэн байгаад, жагсаад зохион байгуулахад нөлөөлсөн гэх зүйл нотлогдоогүй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өө... торгууль нь бага л юм байна. Би саяхан хүү дээ удирдлагатай машин авах гэсэн чинь 263 000 төгрөг гэнэ.

Холбоотой мэдээ

Back to top button