УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор үндэсний зөвлөл байгуулна

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНМАУ, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Тэртээ 40 жилийн өмнө “Союз-39” хөлгөөр нисч сансрын физик, технологи, байгаль орчин, эмнэлэг, биологийн 30 орчим туршилт хийн, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасанд баяр хүргэв.

Уулзалтын үеэр МУИС, ШУА, Монголын сансрын технологийн холбоо хамтран боловсруулсан сансрын технологийг хөгжүүлэх төслөө танилцууллаа. Төслийг 2020-2049 онд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ салбарт 2020-2029 он буюу нэгдүгээр шатанд Эзэмших, 2030-2039 он буюу хоёрдугаар шатанд Өрсөлдөх, 2040-2049 он буюу гуравдугаар шатанд Тэргүүлэх гэж авч үзжээ. 

Хэдийгээр сансар судлалын чиглэлээр чамгүй зүйл хийсэн ч алдсан боломжоо нөхөхийн тулд томоор харж  ажиллах цаг болсныг Ерөнхий сайд тэмдэглэв. Энэ үүднээс сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөл ажиллуулах, бодлогын баримт бичиг, төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэснээ хэлэв. Сансрын технологийн цогцолбор төвийн зураг төсөл боловсруулах, хиймэл дагуул бүтээх болон хамтарсан төслүүдийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

1981 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14:58 минутад Байконуураас ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибеков, БНМАУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар “Союз-39” хөлгөөр сансарт хөөрсөн. Хөлгийн баг найман өдөр дэлхийг 124 удаа тойрч 03 дугаар сарын 30-нд эх дэлхийдээ газарджээ.

Ингэснээр Монгол Улс сансарт техникээ туршсан дэлхийн тав дахь, судалгааны төхөөрөмжөө ашигласан 20 дахь, иргэнээ нисгэсэн 10 дахь орон болсон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ajlaa medej baina uu
Ajlaa medej baina uu

Ene said n ajlaa medej baina uu?
Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар дээр чинь сансрын үндэсний зөвлөл гэж байгаа ш дээ? Эсвэл байгаа юмыг сураагүй биш хийчихлээ гэж худлаа ярих нь уу

хүннү
хүннү

Газар дээрхээ чадахгүй хэвтэж юуны чинь сансар вэ? Өмнө нь төлвөлсөн зүйлүүдээ хийж дуусгаач. Ковидоо яах гэж байна?

Зочин
Зочин

Яг тэгж бодогдсон юм. Өнөөгийн амьдралын 1920 оны үеийн хоцрогдсон буурай зүйлүүдээ хөгжүүлж, цэцэглүүлж чадахгүй байж Сансар ч яамай байнаа.
Жирэмсэн эх нүхэн жорлонд нярайлсан хэрэг хөдөө орон нутагт гарчээ. Төрсөн эхийг эмнэлгээс өвөл хөнгөн хувцастай гадаа гаргахад "хүмүүнлэг" бус хэмээн үзэж Хүрэлсүх ичиж зовоод, ёс зүй ухамсар ярьж бараг уйлах шахан хоолой нь зангирч албан тушаалаа өгч байсан. Тэгвэл дээрх асуудал сонсоход ч итгэмээргүй, энд тэнд ярьж бичихэд ч "ардчилсан" Монгол улсын нэр хүндийг энд тэнд "навс" унагахаар хүн үнэмшмээргүй, урьд өмнө сонсогдоогүй явдал болоод байх юм. Бас нэг иргэн вакцин хийлгээд тэнгэрт халилаа. Шахалтаар вакциныг хийсэн гээд байгаа. Нөгөө нэг эмэгтэй бас л вакцин хийлгээд 2 хөл нь гишгэхээ больсон. Одоо Оюунэрдэнэ ичиж, гэмшиж, харуусч, уучлал өршөөл гуйж, ёс зүйтэй хандан, ухамсартайгаа ажлаа өгөх болж дээ. Хааны алба халаатай гэж.

Зочин
Зочин

Саваагүй ноход сар руу хуцна .... гэж. Үндэсний зөвлөл байгуулаад тэнэгүүд сар руу нисэх бололтой.

Холбоотой мэдээ

Back to top button