УЛС ТӨР

Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг цахимаар хуралдлаа

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгүүд хуваарийн дагуу цахимаар хуралдах болсон.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2021.04.13) 14 цагт цахимаар хуралдаа.

Хууль зүйн байнгын хорооны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан болон Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах зөвлөх М.Үнэнбатын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Уг Ажлын хэсэг дөрөв дэх удаагаа хуралдаж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах бэлтгэлийг хангалаа. Түүнчлэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн төслийн талаарх 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн, судлаач, салбарын төлөөллөөс гаргасан санал тус бүрийг хэлэлцэн шийдвэрлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button