УЛС ТӨР

Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувьд шилжүүлэх асуулга тавив

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “…Нийгмийн даатгал төлдөг бага, дунд орлоготой иргэдийг анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөргүй, жилийн 4-6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулна…” гэж заасан.

Энэ дагуу Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авч буй зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон билээ.Үүнтэй холбоотойгоор орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн хүүгээ бууруулж 6 хувийн хүүтэй болгох хүсэлтэй иргэн маш олон байна.

Цар тахлын дэгдэлтээс үүдсэн эдийн засгийн хямралаас шалтгаалан иргэдийн орлого буурч байгаа тул ипотекийн зээлийн хүүг өмнө болон дараа авсан гэж ялгалгүйгээр 6 хувь болгон бууруулах талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавиад байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Ёстой зөв шүү. Овоо ш дээ.
    “Тэгш эрхтэй байх” гэдэг иргэд бидэнд ҮХ-иар олгогддсон чух#### эрх шүү. Үүнийг ихэнх зүйл дээр хэрэгжүүлэхгүй юм. Ипотекийн зээл ард иргэдийн нуруун дээр насан туршид нь “хүнд ачаа” үүрүүлж байгаа нь хэнд ч ойлгомжтой байгаа. Өөрөөр хэлбэл Монголын Төр засаг иргэдээ “мөлжиж” байна гэсэн үг шүү дээ. Энэ зээлийг зарим нь 6 хувь төлж байхад нөгөө хэсэг нь 8 хувь төлөх нь угаасаа хэний ч инээд хүрмээр асууд####. Оюунэрдэнэ үүнийг зөв нааштай журамлаж өгөх байхаа. Харин энэ сайхан зүйлийг санаачилан сэтгэл гаргаж байгаа Бямбадорж гишүүндээ т####арх#### илэрхийлж амжилт хүсэхийн зэрэгцээ бас нэг зүйл эрхэмлэн гуйя. Энэ бол мөн л Тэгш эрхтэй холбоотой. Зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг 5 сард олгосны дараа үе 5 сая төгрөгийг үе шаттайгаар мөн л нөхөн олгуулах сан#### санаачилгыг Та гаргаж, бас энэ 6 хувь болгох ажил шигээ “зүтгэж” хөөцөлдөөрэй. Тэгвэл олон хүнд ёстой арвин их буян болно шүү. Та бас энэ парламентад олон дахин итгэл хүлээж сонгогдон ажиллаж байгаа гишүүн учир Танд маш их итгэж гуйж байгаа юм шүү. Зээл аваагүй ахмадууд яг үнэнээ хэлэхэд “голдоо ортол” гомдож суудаг, ярих ярианы гол сэдэв байсаар байгаа шүү. Нэлээд хэд нь 1 саяаа ч авч амжилгүй “хорвоог орхичихсон”. Харин Та энэ асуудлыг гаргаж тавиад шийдэлд хүртэл хэд нь “мөнх бусыг үзүүлэхийг” хэн мэдэхэв. 5 саяыг нөхөн олгуулах шийдвэр гарч, тэр сайхан баярт мөч ирэхэд зээлгүй ахмадууддаас хэд нь амьд сэрүүн байхыг бүүр ч таашгүй. Энэ бол ахмадуудыг дэндүү ялгавран гадуурхсан хэрэг болсон шүү. Дээрээс нь энэ ажиллагааг хүмүүс мэдсэнээс ойр дотныхондоо тараасан нь арай дэндүү “хүнлэг бус”. Багабанди хүртэл 20 сая зээл авсныг бид бүгд бэлхнээ мэднэ. Энэ эрхэм ийм зүйл хийсэн нь зээл тэглэх “шум” тарсныг бэлхнээ илтгэнэм. Бид мэдсэн бол бас л ингэх байсан байлгүй дээ. Хармс####тай нь Төр засагтаа гадуурхагдан сэтгэлийн гүн шэрхтай явдаг шүү. Хичээгээрэй, Гишүүн ээ.

  2. ЯМАР БУЯНТАЙ ГИШҮҮН БЭ. ОЛОН ХҮНИЙ ХҮСЭЖ БАЙСАН АСУУДЛУУД БАЙНА. ХИЧЭЭГЭЭРЭЙ. ДЭМЖИЖ БАЙНА

  3. ӨНДӨР НАСТНУУД ТАНД ТАЛАРХААД БАРШГҮЙ ЮМ БОЛНОО. ОДОО ХҮРТЭЛ ГОМДОЛ ТАСРАХГҮЙ БАЙГАА АСУУДАЛ ШҮҮ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button