УЛС ТӨР

Н.Ганибал: ҮХЦ-ийн гишүүд улс төрийн шийдлийн золиос, эрх баригчдын гар хөл болсон

УИХ-ын өнөөдөр /2021.04.22/-ийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал эрх баригчид ҮХЦ-ийн шийдвэрт нөлөөлж, Үндсэн хуулийн хямрал руу түлхээд зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бусаар явуулах нөхцөл байдал үүсгээд байгааг анхаарууллаа.

Тэрээр хэлэхдээ "Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаан Д.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган, Г.Туулхүү гэсэн бүрэлдэхүүнтэй хуралдаж, даргалагчаар нь Д.Одбаяр ажилласан. ҮХЦ-ийн гишүүд нь улс төрийн шийдлийн золиос, эрх баригчдын гар хөл болж, тэдний таашаалд нийцсэн шийдвэр гаргалаа.

Өнөөдөр УИХ-ын гаргаагүй хуульд маргаан үүсгэн, дүгнэлт гаргаж байгаа нь Үндсэн хуулийн хямрал руу түлхэж байна. Үндсэн хуулийн 66.2-ын нэгт ҮХЦ нь дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж, УИХ-д оруулна гээд тодорхой заасан байгаа.

Үүнд: Хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж, УИХ-д оруулах ёстой. Гэтэл УИХ-ын гаргаагүй шийдвэр дээр дүгнэлт гаргаж, Үндсэн хуулиа зөрчиж, улмаар хууль бус сонгууль зохион байгуулах асуудлыг хөндөж байгаад харамсаж байна. Энэ бол Монголын хуульчдын нэрийг шившиглэсэн үйлдэл” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button