Нийгмийн

АН-ын тамганы маргааныг хэлэлцэх шүүх хурлыг маргааш товлов

Энэ сарын 4-ний өдөр 13.30 цагаас АН-ын тамга тэмдэгийн маргааныг  давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн. Гэвч нэхэмжлэх тал болох Ц.Тувааны талаас нийт шүүгчийн бүрэлдэхүүнээс татгалзсан учир шүүх хурал хойшилсон.

Тэгвэл шүүх хурал маргааш буюу энэ сарын 07-ны баасан гарагт дахин товлогджээ.

Хэргийн процессыг сийрүүлбэл, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нь Ардчилсан  намын тамга тэмдэг, эрх үүргийг Ардчилсан намын дэд дарга Ц.Туваанд шилжүүлж өгөөд байсныг буцааж авах хүсэлт гарган, шинэ тамга тэмдэг гаргуулж авсан байдаг.

Хүсэлтийн дагуу УБЕГ-ын улсын байцаагчийн шийдвэр  гарч, АН-ын өмнө ашиглаж байсан тамга хүчингүй гэж С.Эрдэнэд 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд УБЕГ-аас шинэ тамга олгосон.

Үүнийг Ц.Тувааны тал эсэргүүцэж, АН-ын тамгыг шинээр С.Эрдэнэд олгосон УБЕГ-ын шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, ХЗДХ-ийн сайдын 2018 оны А/216 журмыг зөрчсөн гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Тус гомдлыг нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 2-нд хэлэлцээд УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлсэн.  Ингээд АН-ын шинэ тамгыг хүчингүй болгосон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ардчилсан нам
Ардчилсан нам
2021-05-06 11:41

Хэхэ хүчингүй болсон юм бол. С.Эрдэнэ хүчингүй тамгатай юм биш үү. Ер нь бол Монголын шүүх дампуурчихвуу, Ардчилсан нам дампуурчихвуу?

Холбоотой мэдээ

Back to top button