Нийгмийн

Нас барсан сувилагчийн задлангийн хариу 21 хоногийн дараа гарна

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн коронавирустэй өвчтөн эмчилж байсан улаан бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байгааг эх сурвалж мэдээллээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарах аж.

Талийгаач 2020 оны тавдугаар сараас Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн сувилагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд мэндийн салбарт олон жил ажилласан, туршлагатай сувилагч байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button