ЗХЖШ энхийг сахиулагчдын вакцины мөнгөнөөс 264 саяыг “ИДСЭН” байцаагч нартаа гомдолгүй гэжээ

Умард Атлантын Гэрээний байгууллага болох НАТО-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Америкийн Нэгдсэн улсын цэргийн хүчнийхэнтэй хамтран Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэдэг. Үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнд жил бүр шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг дөрвөн төрлийн өвчний дархлаажуулалтыг хийдэг бөгөөд энэхүү үйл ажиллагаанд ЗХЖШ хяналт тавин ажилладаг юм.
Гэтэл ЗХЖШ-ын Хяналт шалгалт үнэлгээний газрын байцаагч нар болох Б.Дуламсүрэн, Д.Сарантуяа, С.Базаррагчаа нар хамтран 2010-2019 оны хооронд дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах явцдаа Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохиож бичин, “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК, “Предикат-Амар” ХХК, “Монлевзия” ХХК, “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудын дансаар 264 сая төгрөг гаргуулан, завшсан хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.
-ТЭДНИЙ ҮЙЛДСЭН ХЭРЭГ 1-5 ЖИЛ ХҮРТЭЛ ХОРИХ ЯЛТАЙ-
Тэдэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.7.1 буюу мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, мөн хуулийн 22.1.2. “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэсэн зүйл ангиар тус тус яллах дүгнэлт үйлдсэн юм.
18.7 дугаар зүйл.Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах
1.Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-ӨӨРИЙГӨӨ ХАРААН ЗҮХЭЖ БАЙНА, НЭГ ЖИЛ НОЙРГҮЙ ЯВЖ БАЙНА, ХҮҮХДҮҮД МИНЬ МАШ ИХ ШАНАЛСАН ХЭМЭЭН МЭДҮҮЛЖЭЭ-
Тэд мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд
-Мөрдөн байцаалтын шатнаас эхлээд би өөрийгөө харааж зүхээд харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү,
- Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би энэ хэрэг болсноос хойш нэг жил гаран нойргүй явж байна.
- Намайг яллагдагчаар татсанаас хойш манай гэр бүл маш хүнд байдалд байгаа. Миний хүүхдүүд маш их шаналсан. Хөнгөн ял оноож өгнө үү гэх мэтээр мэдүүлцгээсэн байх юм.
Тэд учруулсан хохирол болох 264 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир ЗХЖШ-ийн зүгээс шүүх хурлын үеэр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байна.
Тиймээс тэдэнд торгуулийн ял буюу хөнгөн ял оноожээ. Тодруулбал, шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, шүүгдэгч Д.Сарантуяа болон С.Базаррагчаа нарт 11.4 сая төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Дуламсүрэнд 18 сая төгрөгийн торгох ял тус тус оногдуулжээ. Улмаар торгуулийг гурван жилийн хугацаанд төлөх, төлөхөөс зайлсхийвэл хорих ялаар солихоор шийдвэрлэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ганзориг нь жанкуугийн г�##� хамга�##�агч сай хжсчээ
ОФШОРЧИН , АВИЛГАЧИН , ӨГЗӨГҮҮДЭЭ ИНГЭЭД ШИИТГЭЭЧ .
Мөнгө иддэг азтай. Баригддаг тиймэрхүү
төрийн мөнгө болохоор гомдолгүй гэжж хэрвээ хувийн мөнгө нь байсан бол ямар их гомдох байсан бол
Зөв байна зөвлөлтийн туршлага
Хамт идэлцсэн штабын дарга сайд нар байхдаа тэгээд хэрэгсэхгүй байгаа биз
Хүний мөс хэн хэзээ ч хэрэгт орж магадгүй
М�##�ын, орон байрны хулгайчуудыг зарлаач хамсаатан л биш бол
Буцаагаад төлж. Харин хадг�##�амж банкны 14 тэрбум буцаж орж ирсэн үү?
Ингээд бодохоор энэ ХӨСҮТ гэдэг чинь ёстой есөн шид нь бүрдсэн газар байж. Хоосон нэхэмжлэл өгснийхөө хариуд мөнгө авсан л байгаа. Гэтэл ҮЭ гэдэг юм жагса�##� цуглаан болгоод л дөвчигнөөд байсан.
Ял нь хөнгөдсөн байна 264сая төгрөгийг банкны 10жилийн хүүгээр нэмж бодож хохирол барагдуулж болно
Бүгдийг нь төлөөд дээр нв ял авсан гэсэн
өгдөг ял шийтгэл нь дэндүү хөнгөхөн болоод л ийм 2 хөлтэй паразитууд ингэж даварч байгаа ш дээ, ийм ичих нүүргүй хулгайч нарыг олон нийтийн өмнө дүүжлэдэг хуультай болох хэрэгтэй
Ял бас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Бусад этгээдэд гэмт хэрэг хийхгүй байх сэдэл өгөх ёстой. Хашрааж ниргэх байждээ.
Төрөөс хулгай хийсэн хүмүүсийг бүх хөрөнгө,орон байрыг нь хураагаад цаазын ял өгдөг бол хулгай хийх хүн цөөрнө дөө.