УЛС ТӨР

ҮХНӨ: Сайдаар ажиллах гишүүдийн тоог НЭМЖ, Ерөнхийлөгчийг парламентаас ТОМИЛЖ, 76-г 99 болгох хувилбар

Эрх баригч нам дотор яригдаж буй Үндсэн хуулийг өөрчлөх санаа доорх гурван агуулгад зангилагдаж буй. Үүнд,

  • Нэг. Засгийн газарт УИХ-аас орж ажиллах гишүүдийн тоог нэмэх,
  • Хоёр. УИХ-ын гишүүдийн тоог 99 эсвэл 100 давуулах,
  • Гурав. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох,

I АГУУЛГА: САЙД НАРЫН ЧАДАМЖГҮЙ БАЙДЛЫГ ТОГТОЛЦООНЫ БУРУУ РУУ ЧИХЭВ

Дээрхээс хамгийн чухал нь, Засгийн газарт парламентаас орж ажиллах УИХ-ын гишүүдийн тоог нэмэх явдал юм. МАН үнэмлэхүй олонхиор парламентад сууж байхдаа УИХ-ын ДӨРВӨН гишүүн л Засгийн газарт орж ажиллахад болно гэх агуулгаар Үндсэн хуулиа өөрчилсөн.

Гэтэл яг ажил явуулдаг баатар болох гэтэл УИХ дээр очоод, сайд нарын асуудал уначихдаг болов. Дээрээс нь танхимын гаднаас томилогдсон сайд нарыг УИХ-ын гишүүд тоохгүй. Тэр хэрээр салбарын ажил нь явахад хүндрэл үүсч, баахан зориггүй, сул сайд нараасаа болж, танхимын тэргүүн нь ядаргаанд орсоор байгаа гэх.

Ингэж МАН өөрсдийн баталсан өөрчлөлттэйгээ ердөө жил гаруйн дараа зөрчилдөж эхлэв. Одоо УИХ-аас Засгийн газарт орж ажиллах гишүүдийн тоог нэмж байж л хоёр шинэ яамаа нээнэ гэх тохироон дээр томчууд нь нэгджээ.

Логикоороо, сайд нарын чадамж муу байгаа нь ҮХНӨ-ийн буруу биш. Хувь хүний чадамжийн асуудал. Нөгөө талд УИХ-аас хэт олон сайд нар томилогдохоор парламент дахь хэдэн найзаа ятгахад л асуудал нь улаан гэрлээр шийдэгдээд явчихдаг. Сонгодог парламент ингэж лоббины үүр болдог жишгээс дутаалгаж, дөрвөн сайдаар хязгаарласныг ҮХНӨ баталсан эрх баригчид өнөөдөр мартчихаад байна.

II АГУУЛГА: НЭГ ГИШҮҮНД НОГДОХ ЭРХ МЭДЛИЙГ БАГАСГАХ ЗАЛУУСТ АШИГТАЙ, ХӨГШЧҮҮЛД ХАЛТАЙ ХУВИЛБАР

УИХ-ын гишүүдийн тоог өсгөснөөр нэгж гишүүний төлөөлөх сонгогчдын тоо цөөрнө. Тэр утгаараа гишүүдийн эрх мэдэл хумигдаж, өнөөгийн албан бус 76 сайд, аж ахуй ярьсан том толгойтнууд мэтгэлцээний зарчимд илүү суралцана гэж үздэг.

Нөгөө талд гишүүдийн тоо олон болсноор залуу, идэр үеийнхний боломж нэмэгдэж, хөгшчүүл мэтгэлцээний танхимаас хасагдах өндөр эрсдэлтэй юм.

Энэ утгаараа 50, 60 оныхон зориуд гишүүдийн тоог 99 эсвэл 108 болгох агуулгыг нийгэмд баахан шоолсон өнгөөр тарааж, элдэвчилсэн нь цаанаа жигшээх зорилготой байсан гэгддэг. Одоогийн нөхцөлд Засгийн эрхэнд ч, эрх баригч удирдлагын хүрээнд ч залуус зонхилж буй. Тиймээс эл хувилбарыг ҮХНӨ хийвэл оруулж өгөхөөр яригдаж байна.

III АГУУЛГА: У.ХҮРЭЛСҮХ АРД ТҮМНЭЭС СОНГОГДСОН ХАМГИЙН СҮҮЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙНА

Энэ бол МАН дотроо бүр сонгуулиас өмнө тохирсон агуулга юм. Зуун жилийнхээ ойн дээр намаасаа Ерөнхийлөгч төрүүлэхээр бөөндөө нэгдэж зүтгэхдээ ч тэд араар нь энэ тооцооллоо хийчихсэн байсан. Шинэ ҮХНӨ-өөр У.Хүрэлсүх зургаан жил төрийн тэргүүнээр залагдана.

Тэр хүртэл зай ч байна. Саад бэрхшээл тулгарлаа ч эрх биш МАН үнэмлэхүй олонх байх эл хугацаандаа Ерөнхийлөгчийг парламентаас сонгогддог байх хувилбарыг баталж амжих юм. Манай улс Үндсэн хуулиндаа төрийн эрх барих дээд байгууллагыг УИХ гэж зарласан мөртлөө Ерөнхийлөгч төрийн дээд инстутиц байдлаар зарим асуудалд оролцож, Засгийн газрын томилгоонд ч өндөр нөлөөтэй, хуулинд шууд хориг тавих эрхтэй байдаг.

Тиймээс ч гадныхан манай улсыг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэж үзэх нь бий. Эл жишгийг залуу үеийнхэн нь өөрчилж, сонгодог парламент хөгжүүлэх суурийн хазгай муруй байдлаа засах амбицаа хадгалж буй. Ингэж 1992 оны Үндсэн хуулийн хэлэлцүүлгээр яригдаж байсан Ерөнхийлөгчийг парламентаас сонгох хувилбар энэ цаг үед дахин хөндөгдөхөөр хүлээгдэж байна.

АСУУЛТ: МАН-ЫНХАН ҮНХӨ-ИЙГ ЖИЛ ДАРААЛАН ХИЙХ ЭРХТЭЙ ЮУ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг сүр дуулиантайгаар баталж, ёсчлон сахиулах болсноос хойш ердөө 15 сар өнгөрчээ. ҮХНӨ-ийг баталсан гишүүдээс эдүгээ 34 нь УИХ-д сууж буй. Шинээр сонгогдсон 42 дотор ҮХНӨ-ийг ил тодоор шүүмжилдэг гишүүд байхгүй. Хууль ном, зарчим ярьдаг Ж.Сүхбаатар л гэхэд тухайн үед спикерийн зөвлөхөөр ажиллаж, ҮХНӨ-ийн голлох цаасны ажлыг нугалж байв.

Дээрхээс дүгнэхэд, ҮХНӨ дээр МАН ердөө жилийн өмнө ЗӨВ гэж үзэж байсан үзлүүдээсээ ухарч, дахин засах шаардлагатай гэж харцгаажээ. Энэ бол ихээхэн инээдэмтэй, ул суурьгүй асуудал гэж харж болохоор үйл явц юм. Нөгөө талд эцэг хуулиа тухайн үед засаглаж буй хүмүүсийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх нь бүр байж боломгүй, тогтоож болохгүй хэвшил билээ.

Тиймээс ч дээр дурдсан гурван агуулгыг голчилж, ҮХНӨ хийх төслөө хэдийнэ тархиндаа зурчихсан ч нийгэмд ил зарлаж чадахгүй сууна, эрх баригчид. ҮХНӨ өөрөө гэнэт Ерөнхий сайд шийдээд экс Ерөнхийлөгчийг зөвлөхөөрөө авч, ард олноо ч, намынхнаа гайхшируулах хөнгөн асуудал биш. Парламентад оруулж ирлээ гэхэд нийгмийн уур амьсгалыг дагуулж, гишүүд ямар ч сөрөг үйлдэл хийж мэднэ. Эл утгаар ихээхэн болгоомжтой бас заавал хийхээр улайрах ёстой ажлуудынх нь нэг болжээ, ҮХНӨ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-06 08:46

10 jil ih deed surguulia carentilaachee m#lnuudaa

Зочин
Зочин
2021-09-06 08:47

10 jil ih deed surguulia carentilaachee teneguudee

Монгол
Монгол
2021-09-06 08:53

108, 99 тоонууд тэнгэр үзэлтэй холбоотой. Тэнгэрлэг монголчууд

Zochin
Zochin
2021-09-06 08:56

Nuguu kheden yund kheden bukh ch gedeg bilee. 3 sayakhan khynd ene olon gisheedeer yugaa khiidgiin. Ard tymen, uls orniikhoo tuluu yu ch khiikhgyi baij ene olon gishyynee khagasiig n' khasval taarna. Odoonii ene gishyydiig kharaad baikhad 76 ch oldood bgaa yum bishyy. Yu ch khiikhgyi baij bgd 4 jilee bardag khymyys ch zunduu bna shyy dee. Nemekh bish, tsuulbul taarna.

Зочин
Зочин
2021-09-06 09:33

единая россия гээд шинэчлэгдсэн нэртэй хоммунистуудын аргаар явахнээ дээ

МАН байнга үндсэн хууль өөрчлөх эрхгүй
МАН байнга үндсэн хууль өөрчлөх эрхгүй
2021-09-06 09:57

МАН байнга үндсэн хууль өөрчлөх эрхгүй. 76 нь ихэдсэн байхад нэмэх гэдэг нь юү вэ? Хүн амын тоо, эдийн засгаа бодооч.

Зочин
Зочин
2021-09-06 10:03

3сая хүн амтай монголд 76 ихдээд байхад юун 100 вэ. Дэлхий ертөнцийн элэг доог болохнуу

Зочин
Зочин
2021-09-06 10:24

Үндсэн хуульд дутуу өөрчлөлт хийсэн. Өнгөрснөөс сургамж авч хэрэгтэй шаардлагатай өөрчлөлтийг хийж болно. Энэ удаагийн хийе гэж буй 3 өөрчлөлтөөс гишүүдийн тоог нэмэгдүүлэх хувилбар бас л дутуу буруу байх. Одоо шууд л 2 танхимтай парламентын тогтолцоо руу орохоор хуульчлах хэрэгтэй.

Улстөрч
Улстөрч
2021-09-06 10:26

Өмнө нь батл�##�цсан 34 маанаг одоо өөрчлөх ёстой гэж үзэх үү

Зочин
Зочин
2021-09-06 10:36

Хэн дуртай нь гар хүрдэг ч хууль бишдээ Хүүрнүүд юмаа

Зочин
Зочин
2021-09-06 10:48

Энэ Оюунэрдэнэ яг нөгөө Энхболдтойгоо адилхан болчихож толгой энэ тэр гээд

зочин
зочин
2021-09-06 10:50

одоо цаг үе нь биш дээ

Зочин
Зочин
2021-09-06 13:12

Үнлсэн хуулийн өөрчлөлтийн төсөл дээрээ олигтойхон хуульчид ажиллуулаач. Огт төрд ажиллаж үзээгүй, хуулийн төсөл бичиж үзээгүй хэдэн багш нараар төсөл бичүүлэхээр ингээд л эргэж унасан юм хийгээд байна

Oyuk
Oyuk
2021-09-06 13:48

yun 99 100 davah? harin ch 76-gaa bagasaga!!!

Зочин
Зочин
2021-09-06 14:19

Олон байсан нь дээр, нэгж гишүүний эрх мэдэл хумигдана. Одоо бол улстөрйин тоглолт цөөхөн гишүүний хүрээнд тохироод хийчихээд байна шд. Олон хүн, илүү хян�##�т, хязгаартай боломжууд болно. Аль болох олон гишүүн, нэр хүнд багатай байх нь зөв. Бүр хоёр танхимтай болчихоосой

Зочин
Зочин
2021-09-06 21:21

УИХ-н улсаа хөгжүүлэхээс илүү Улсын сан хөмрөгийг цэвэрхэн шулдаг УИХулгайчдын тоог нэмнэ гэнэ үү. Яанаа. Өрөнд баригдаж, татварт дарагдаж босч чадахгүйнээ.

Зочин
Зочин
2021-09-06 22:50

Элий юм бичээд байхийн. Хаяачээ.

ҮНЭН
ҮНЭН
2021-09-06 23:20

бүгд тонил

Зүчи
Зүчи
2021-09-09 08:56

Идэх луйварчид олон байх хэрэггүй Зөв санааг унагаж Бурууг л дэмжинэ МАН өөрөө мэдэгтүн

Холбоотой мэдээ

Back to top button