Нийгмийн

Эрдэнэт, Хангал голыг бохирдуулж буй эх үүсвэрийг шинжилж байна

Өнгөрсөн долоо хоногт Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтнээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймгийн Баян-Өндөр сумын N49°03’24.0, E104°07’08.1, N49°08’0.1 E104°10’18.3 зэрэг хоёр байршилд 150 метр куб шингэн хөлдүүс, бохир ус Эрдэнэт, Хангал голын голдирол дагаж бохирдуулж байгааг тогтоож, хяналтад авчээ.

Өчигдөр тухайн цэгүүдээс Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны байгаль орчны лабораториос сорьцыг авч, бохирдлын эх үүсвэрт дүн шинжилгээ хийлгэж, албан ёсны дүгнэлт гаргуулахаар ажиллаж эхэлсэн байна.

Мөн 38 цэг байршил, үерийн далан суваг шуудуунд хуримтлагдсан 885 гаруй хатуу хог хаягдлыг хариуцсан баг, сум, ААНБ, иргэдийн оролцоотой цэвэрлүүлэх, Баян-Өндөр сумын Говил багийн 48 айлын орон сууцны бохир усны шугам, Жаргалант сумын ариутгах, цэвэрлэх байгууламжийн шугам хоолойн гэмтлээс шалтгаалсан бохир усны алдагдлыг таслан зогсоох, засварлах ажлыг хариуцсан ЭУДТС ТӨХК-нд тус тус үүрэг болгож ажиллана гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button