Багш хосын хорт хавдартай охинд зориулсан хандивын тоглолт болно

Нийслэлийн 61 дүгээр сургуулийн багш хос хоёр хүүхэдтэй байсан ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүүгээ алдсан байна. Энэ харамсалтай мэдээний араас охин нь тархины хорт хавдартай гэж оношлогджээ. БНСУ-ын эмнэлгээс 420 сая төгрөгийн эмчилгээг эхний ээлжинд хийх шаардлагатай гэх хариу ирсэн байна. Тэд өөрсдийн байраа зараад охиноо эмчлүүлэхээр өнгөрсөн долоо хоногт тус улсыг зорьжээ. Тусгаарлалтынх нь хугацаа дуусч, өнөөдөр эмнэлгээ хэвтээд буй ажээ.
Тэдний охиныг Г.Энх-Учрал гэдэг бөгөөд охиндоо тархины хорт хавдараар оношлогдсонг нь хэлээгүй байгаа гэнэ. 61 дүгээр сургуулийн захирал А.Мөнхчимэг хандивын аян эхлүүлж, 200 сая төгрөг цуглуулж өгчээ. Гэсэн хэдий ч эмчилгээний зардалд 200 гаруй сая төгрөг дутаж буй.
Удахгүй буюу тавдугаар сарын 29-нд "Охиндоо хайртай" хандивын тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолт "Ub Palace"-т болох бөгөөд тасалбар 25 мянгаар борлуулагдаж буй аж. Иймд халуун сэтгэлт монголчууд та бүхэн минь тус тоглолтыг үзэж, хандивын халуу гараа сунгаарай.
Охины ээж Г.Оюун-Эрдэнэ
- Хаан банк: 5304108506
- Хас банк: 5002275983
- Худалдаа хөгжлийн банк: 2624002438















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huurhii doo, joohon ch gesen handiv orgonoo,