Энтертайнмент

Егзөр оддын амьдралын философи

Холливудын жүжигчдийн дунд ухаалаг, амьдралыг өөрөөр хардаг нь олон бий. Тэдний амьдрал нь эд баялаг, алдар нэр, зугаа цэнгэлийн эргүүлэг дунд өнгөрдөг. Бусдын үзээгүйг үзэж, эдлээгүйг эдэлж, ард түмний хайр хүндлэл, хэл ам, алдар нэрийн эзэн, басхүү боол байх мэдрэмжийг ч амталж үздэг учир тэд амьдралын утгыг илүү гүнзгий таньж мэддэг ч байж мэднэ.

Eguur.mn Холливудын ертөнцөд амьд домог болон хүндлэгдсэн агуу жүжигчдийн, амьдралын философио дэлгэсэн хоёр хашир анжгайн сургаалийг хүргэж байна. 

ЖЕК НИКОЛСОН: ӨӨРИЙНХӨӨ ХҮЧНЭЭС ДАВСАН АЖИЛ БИТГИЙ БАРЬЖ АВ

-Миний амьдралын философи бол-Өнөөдрөөрөө амьдрах. Хийхийг хүссэн зүйлээ хийлгүй битгий орхи. 

-Нэг бол чи ертөнцийг бүтээнэ, нөгөө бол ертөнц чамайг бүтээнэ.

-Аливаа зүйлийг зөв цагтаа орхих нь аюулгүй байдлаа хангах хамгийн шилдэг арга юм.

-Хайртай эмэгтэй, цагдаа хоёрт л худал ярихыг зөвшөөрнө. Бусдад бол байнга үнэнийг нь хэлж бай.

-“Ажил хийхгүйгээр амьдарч чадахгүй нь” гэж зарим хөгшчүүд ярих юм. Би үүний эсрэг байдаг. 

-Зөвхөн хайртай хүмүүстэйгээ л маргалдаж бай

-Хүүхдүүдэдээ “Өөртөө төвөг битгий удаарай” л гэж захидаг даа. Аз жаргалтай байх амархан шүү дээ.

-Өөрийнхөө хүчнээс давсан ажлыг битгий барьж ав. Удирдлагадаа битгий амла. Энэ зарчмыг л баримталж явахад цаашдаа болно доо.

-Зөвлөгөөг үзэн яддаг. Гэхдээ өөрийнхөөсөө бусдыг...

-Секс бол өөхөө шатаах хамгийн шилдэг арга юм.

-Ганцаардал бол тансаглал юм.

АЛЬ ПАЧИНО: МИНИЙ АМЬДРАЛЫН ЭХНИЙ ДҮРЭМ БОЛ БУУЖ ӨГӨХГҮЙ БАЙХ

-Миний амьдралын эхний дүрэм бол бууж өгөхгүй байх. Хоёр дахь дүрэм нь эхний дүрмээ байнга санаж байх явдал юм.

-Багадаа би бурхнаас “Унадаг дугуй өгөөч” гэж их гуйдаг байлаа. Гэвч тэр надад өгөөгүй. Тэгэнгүүт нь би унадаг дугуй хулгайлчихаад бурхнаас өршөөл гуйдаг болсон. Тэр үед л би бурхан юунд хэрэгтэйг ухаарч ойлгосон юм.

-Дайснаа уучлах боломжтой юу гэж үү. Уучлах чинь бурхны хийх ажил. Тиймээс бидний ажил бол дайснаа бурхантай уулзуулах юм.

-Өөрийнхөө тухай битгий ярьж бай. Чиний тухай үнэн яриа чамайг эзгүй хойгуур л болдог юм.

-Бүх хүнд ярьж сурахад хоёр жил л хэрэгтэй. Харин зарим нэгний хувьд хэрэгтэй үед амаа хамхиж сурахад бүтэн амьдрал ч хангалтгүй байх нь бий.  

-Хүүхэдтэй болохыг үнэхээр хүсч байгаа бол хэнээс гэдгээ маш сайн бодох хэрэгтэй.

-Хэнд ч юу ч битгий тайлбарла. Тэд өөрсдийнхөөрөө л ойлгоно.

Надад “Хичээж оролдох юм бол тэнэг хүн ч нэг сайхан өдөр ухаантан болж чадна” гэдэг зүйр үг таалагддаг.

-Хэрвээ чи нэг зүйлд харамсах л юм бол нэн даруй больж өөр зүйл хийх хэрэгтэй шүү. Үүнийг бүү мартаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-28 16:18

Az 60 -galtai baih amarhan shu! Uuriinhuu chadahiig hiij,iluu shunalgui amidar.Er ni bol untah or,ideh hool baihad bolno doo.Tegeed gol ni eruul Bai,tiim baihad busad ni aandaa bolno.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x