ДЭЛХИЙ
Э.Блинкен Бээжинг хүч хэрэглэхийг урьдал болгож байна гэж буруутгалаа

АНУ-ны Төрийн арийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ Вашингтонтой харилцах зарим гол сувгаа тасалж, зайгаа барьж эхэлснийг шүүмжилжээ.
Тэрээр “БНХАУ Вашингтоноос харилцаагаа таслах нь маш хариуцлагагүй бодлого, зөвхөн АНУ-ыг биш, дэлхийг шийтгэсэн хэрэг” гээд “Бээжингийн энэ үйлдэл нь тэд асуудлыг энх тайвны замаар шийдэхийг эрхэмлэхээ болж, хүчээр далайлгахыг урьдал болгож эхэлснийг илтгэж байна” хэмээн онцолжээ.
Энтони Блинкен мэдэгдлээ өчигдөр, БНХАУ Тайванийн эргийн ойролцоо цэргийн сургуулилтаа үргэлжлүүлж байх үед хийсэн байна. Бээжин Вашингтоны харилцаа Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайпейд айлчилснаас хойш эрс хүйтрээд байгаа билээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hamgiin ih hor hutgachid usa
Hen n urdaad huch hereglesen uym be kk oorsdoo l huch heregleed ailchilchih shig bolson doo..