СПОРТ

Жүжиг болсон үндэсний бөхийг аврах шийдэл хэрэгтэй байна

Аймгууд аймгийн цолоо өмчлөн, үндэсний их баяр наадмын бөхийн барилдааныг хоёр удаа зохион байгуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Том цолтой, хүчтэй бөхчүүд аймгийн наадам хэсэж, түрүү, үзүүрийг хамдаг, эс бөгөөс найраа хийж ханш тогтоодог байдлаас тойрохын тулд ийм туршлага гарч ирсэн байдаг. Гэвч найраа, авлигаас тойрох зорилготой, аргагүй байдлаас үүдсэн гэх энэ жишиг сүүлдээ даамжран, найраа, авлига хээл хахуулийн бас нэг голомт болон үндэсний бөхийг муухай харагдуулах болов.

ИРГЭДЭЭ БОДООГҮЙ ТӨР, ҮЗЭГЧЭЭ ХҮНДЛЭЭГҮЙ БӨХЧҮҮД

Энэ жил улс орны эдийн засаг хүндэрч, УИХ сүр дуулиантайгаар төсөв тодотгосон ч олигтой хасч, танаж чадаагүй. Тэр тусмаа Монгол даяар болох түүхт ойн баяр наадмууд, түүнийг дагаж улсын төсөв хийгээд ард түмний халааснаас урсах асар их зардал сүйтгэлийг багасгах талаар дуугараа ч үгүй билээ. Улстөрчдөд өөрсдөд нь хэрэгтэй, шар тэмдэг тарааж нэр хүндээ өсгөх, агуулгаараа бол сонгогчдыг хахуульдаж нэр хүндээ өсгөх, дундчуудын хувьд наадам нэрээр нутгийнхаа аль гайгүй яваа хэдээс хандив цуглуулж, тэндээсээ цавчаа хийх гэх мэтийн эрх ашиг байсан болоод тэр.

Монголд улс төрчдийн эрх ашиг нэгдүгээрт байдаг тул монголчууд цагийн байдлыг үл хамааран өмнөх шигээ л зунжингаа хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэх нь ээ гэдэг нь ийнхүү өнгөрсөн дөрөвдүгээр сард тодорхой болсон. Иргэдээ бодсон бол наадмаар гурав хоногт үлдэг мөнгөө өвлийн гурван сар идэх хүнсээ бэлдээсэй гэдэг агуулгаар хүрээг нь хумих боломж уг нь байсан. Гэсэн ч “Хэмнэлтийн жил” гэдэг агуулгаараа ядаж аймгийн наадмын бөхийн барилдааныг хоёр удаа хийх гаж жишиг үгүй болох нь уу гэтэл тэгсэнгүй.

Монголчууд бөхдөө дуртай, жил бүрийн наадам, цагаан сараар бөхөө үзээд л баярлачихдаг гэхэд хэтрүүлсэн болохгүй. Аймгийн наадмаар хоёр удаа бөхийн барилдаан зохионо гэдэг угтаа наадмыг хоёр хийснээс ялгаагүй.

Энэ жил Хөвсгөл аймаг наадмын бөхөө хоёр удаа зохион байгууллаа. Аймгууд цол олгох барилдаанаа гаднын бөхчүүд ирж даваа наймаалцаж, наадам үймүүлэхээс сэргийлж тусдаа зохиож эхэлсэн гэж дээр дурдсан. Гэтэл яваандаа өөрсдөө өмчилж, найраа гэдгийг жинхэнэ утгаар нь хийдэг, авлига хээл хахуулийн голомт болчихсныг Хөвсгөл аймгийн цол олгох барилдааны үеэр болсон явдал гэрчлэв.

ХӨВСГӨЛИЙН ДУУЛИАНТ НААДМЫН НОЦТОЙ АГУУЛГУУД

Хөвсгөлд болсон дуулиант наадам их олон зүйлийг илчиллээ. Цол олгох барилдаан өөрөө найрааг өөхшүүлэгч гэдгийг зарлав. Хэсэг бүлгээрээ нэгдэж, мөнгөтэй хүнийг цол авахуулдаг болж. Сумын цолтнууд зохион байгуулалтад орж, “Сумын заан, начингийн зөвлөл” байгуулж, “Аймгийн цолтон төрүүлэх” зорилго тавиад том цолтнуудтайгаа уулзан "Бид дотроо сумын заан, начингийн зөвлөлтэй болсон. Тэр зөвлөлийн дагуу аймгаасаа начин төрүүлмээр байна" гэдэг санал тавьдаг болж. Бөхийн дэвжээний удирдлагууд хэн цол авахыг шийддэг, тэр нь баян хүн байдаг болж.

“Муу юм модон улаатай” гэдэг. Муу муухай мэдээлэл түгэхдээ муу хүмүүст санаа сэдэл өгч байдаг жамтай. Тиймээс МҮБХ Хөвсгөлд гарсан хэргийг сайтар шалгаж, хариуцлага тооцох нь зөв гэж бодно. Хамгийн гол хохирогч болох “жүжиг” үзсэн наадамчин олон ч гомдлоор ажилладаг АТГ-т гомдол гаргаж шалгуулах боломж байна.

Үндэсний бөхийн авлигын эх үндэс, ашиг сонирхол төрүүлэгч нь  цол юм юм бол хэзээ, хаана цол өгөх вэ гэдгийг ч нарийн журамлахгүй бол хурган дарга нар дуртай үедээ цол олгох барилдаан зохион байгуулдаг болж. Жишээ нь, Увсын Улаангом сум наадамгүй жилийн өвөл сумын цол олгох барилдаан зохион байгуулсан байх юм (https://montsame.mn/mn/read/283187).

"ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ"-Г ХӨВСГӨЛИЙН КЭЙСЭЭС ЭХЭЛЬЕ

Энэ бүх алдаа завхралыг засах шийдэл хэрэгтэй байна. Монгол үндэсний бөх үзэгчгүй бол мөхнө. Тэр утгаараа Монгол бөхийн ариун голомтод орж ирсэн авлига, хээл хахууль, зохион байгуулалттай залилан мэхлэх ажиллагаа, тэмцээнийг жүжиг болгосон буруутныг олж шийтгэх нь үндэсний бөхийг аврах ажил юм. Яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Сэжүүр гарсан дээр нь бариад авбал бусдыгаа илчлээд явчих боломжтой.     

Монгол Улс наадам тэмдэглэхийн тулд жил бүр багагүй хэмжээний мөнгө зарцуулдаг. Улсын ч бай, аймгийнх ч бай, бүр сумын цолтон байсан ч ялгаагүй, наадамдаа сайн барилдаж цол чимэг хүртсэн бөхчүүдийг уламжлал ёсоор олны хайр хүндлэл нөмрөн авдаг бичигдээгүй хуультай. Хайр хүндлэл нь мөн л эдийн засгийн агуулгатай,  тэр нь ард түмний халааснаас л гардаг. Хэн ч бай, бүр бөх ч бай ард түмний хайр хүндлэлийг хуйвалдаанаар олж авах ёсгүй. Спортын тэмцээн уралдааны үр дүнд нөлөөлөх, цаашлаад хууль бусаар хөрөнгөжих нь хүнд ялтай гэмт хэрэг.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-08-08 10:04

Sevsnuud

Баатар ван
Баатар ван
2022-08-08 10:23

Бөхчүүдэд өндөр бай шагн�##� өгөхийг хуулиар хориглох хэрэгтэй. Хувь хүн болон компани бөхөд байр машин мөнгө болон бусад эд зүйл өгсөн өгвөл авилга өгсөн авсан гэмт хэрэгт тооцож яллах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд найраа байхгүй болэо.

ҮНЭН
ҮНЭН
2022-08-08 10:30

Бөх үзэхгүй л байх хэрэгтэй. Бөхчүүд гэж Авилг�##�ч хулгайч нар

уншигч
уншигч
2022-08-08 10:54

Суг�##�аагаар барилдуул.Нэгийн даваанд аварга нь аваргатайгаа таарсан ч яадаг юм.Байг нь багасга.Мөнгөний төлөө хүнээ �##�даж дууслаа.Эцэст нь хэлэхэд бөх,морь,сур,шагайн харвааны байг ижил болго.Бай нь харилцан адилгүй өөр өөр байна.Аль нэг төрлийг шоовдорлож болохгүй шүү дээ.Сүүлдээ бөх,морь гэсэн эрийн 2хон наадамтай болох нь ээ эрх баригчид аа!!!

Zochin
Zochin
2022-08-08 11:34

En uye uguruusun buh naadmaa bolio ymar ch utgagui ..

Zochin
Zochin
2022-08-08 11:36

Za batildaad turuulle, uraldaad airagdlaa tegeed yadgii hend heregtei um

Зочин
Зочин
2022-08-08 11:47

Энэ цаг үед өөрчлөгдөн гэж байхгүй. Улам л хорчин луйвар

Зочин
Зочин
2022-08-08 14:35

МУУСАЙН ТЭНЭГҮҮД БӨХИЙГ БҮҮ ҮЗ БӨХЧҮҮД БОЛ ОДОО ҮНЭН ТЭНЭГ БОЛСООН ХУДЛАА НАЙРААГААР ЦОЛ АВЧИХААД АЛЦАГНАН АЛХАЖ ХИЙМЭЛ ДУУТАЙ БОЛЧИХНО ЦАНГАСАН ҮХЭРТ ХУДГИЙН ЁРООЛД БАЙГАА УСЫГ БҮҮ ХАРУУЛ ҮНЭРЛҮҮЛ ГЭЖ УХААНТ МЭРГЭД МИНЬ ХЭЛДЭГ БАЙЖЭЭ. БӨХӨНЦӨРҮҮД ОЛШИРЛОО АЙМАГТ ГУРАВ ТҮРҮҮЛСЭН ХУЛГАЙЧИЙГ УЛСЫН НААДАМД БАРИЛДУУЛ ЦОЛОО БАТЛАХГҮЙ БОЛ ХУРААЖ АВААД ЛАЛАРНУУДЫГ НААДАМД БАРИЛДАХ ЭРХИЙГ НЬ ХЯЗГААРЛААЧ.ӨӨ ХҮН БИШ БӨХ БАЙНА ГЭТЭЛ НЬ ДАРАМТАЛЦГААЯА. БӨХИЙН БАЙ ШАГНАЛЫГ ХАС УЛСАД ТҮРҮҮЛСЭН БӨХӨД НЭГ АТАР ТАЛХ ӨЛҮН ЭХ СҮҮГ ӨГӨӨД ЭХЛЭЕ.ДЭНДҮҮ ДАВАРЛАА БӨХӨӨ Л БИТГИЙ ҮЗ БӨХЧҮҮДИЙГ ОДОО ЧАНГАЛЦГААЯА АЙМАГТ ТҮРҮҮЛСЭН БӨХӨД АЯГА АЙРАГ ӨГӨӨД Л БОЛОО ЦОЛНЫ НАЙРАА ХИЙСЭН ЛАЛАРНУУДЫГ ТАХИР СОЁОТОД АВААЧААД ХҮНД ХҮЧИР ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭЕЭЭ БӨХЧҮҮДЭЭ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ УЛААН ЗАЛААТ МАЛГАЙГАА ЭМЭГТЭЙ ХҮНИЙ САЛТААН ДООГУУР ГАРГАЖ АРИУЛЦГАА ЭНЭ НЬ ТА НАРТ ХЭРЭГТЭЙ. ГОШНОГОО АРЧИХ ХЭРЭГГҮЙ

JAk
JAk
2022-08-08 18:51

zugeer l show biznes bologchimoor yum.amerikiin nohoi zodoon shig.buhchuud uursuduu ulamjillaa devselj baigaa yum chin shinchileed biznes bolgochihvol eserguutsehgui baih aa amar zugeer.aliin bolgon ard tumnee huurch alialagch shig unaj davj yvah vee dee.

Зочин
Зочин
2022-08-08 19:16

"Бид дотроо сумын заан, начингийн зөвлөлтэй болсон. Тэр зөвлөлийн дагуу аймгаасаа начин төрүүлмээр байна" гэдэг сан�##� тавьдаг болж. Бөхийн дэвжээний удирдлагууд хэн цол авахыг шийддэг, тэр нь баян хүн байдаг болж.

Зочин
Зочин
2022-08-09 11:44

Бай шагн�##�ын тодорхой хувийг дэвжээ холбоог нь санхүүжүүлэхэд зарцуулах хэрэгтэй Яг сумо шиг

Зочин
Зочин
2022-08-10 08:54

Америк нохой зодоон шиг болгох хэрэгтэй. Зүгээр л ард олныг баясгасан шоу болгох. Жүжгийг найруулах өөр арга �##�га. Хэн гоё мэх хийж байна, хэн гоё унаж байна, хэн гоё төмсөгдөж байна гэх мэтээр үргэлжилнэ.

Tamir
Tamir
2022-08-10 11:47

Uls dayaraa avilga hiisen umnugoviin ih mungutei darga nar yu bolson be unuu muu araas ni tegegch ajnaigaar tsol avhuulagch chini ichehchgui nairaanii naadmaa hiigeed mandahbayr mashing uguud baij baidiimdaa mijidsuren odbayr 2 g odoo yay gehev oilgoj bolnoo bolno tegeed ter darga nar ni yuch boloogui yum shig zamiin borjur gerliin suuri uhuulj mungu shaagaal nutgiin hishig ugnu gej ard tumnee huuraal turiin albiig AN n medleg bolovsrolgui nuhduur duurgeel heev neg bj l baihiin nuguu shudarga nymbaatar oyunerdene nariig bas heden 10 n terbumaar hahuuldtsiimuu Ed chini huvidaa uurhaitai 100 zuun TN r ni nuurs hulgai hiideg aimaar bayn darga nartai yum gee bizdee tegeed huuli hurch chadahgui baigaamuu

Иргэн
Иргэн
2022-08-10 14:34

Найрааг арилгаж шударга барилдуулна гэвэл бай шагн�##�аа хас 2рт аймаг орон нутаг цолны баяр хийхээ боличих тэгвэл аяндаа найраа багасна улсын цолтой бөхчүүд аймаг ой тойрч барилдахийг

Иргэн
Иргэн
2022-08-10 14:38

Бай шагн�##�аа багасга нутаг орон пүүс кампанууд өндөр шагн�##� урамшуулыг бүр хорь цолны баярыг бөх мориндээр бүр хас зөвхөн бөх гэлгүй моринд ч бас хамаарна

bob
bob
2022-08-11 11:09

хулгайлсан мөнгөө угаадаг, уих гшүүн, гшүүнболох гсн горьдлого хамууд ямарч болрвсролгүй тэнэгдүү жоохон хүчиндээ эрдсэн оркуудыг хөөргөж машин байр өгдгийг зосоочих

Зочин
Зочин
2022-08-11 18:22

Бөхийн холбол манай компани төртөй
холбогдсон сүлжээ шиг болж.
Монгол бөхийн утга �##�даж нэр төр
хөөцөлдөгчид бтолсон байна.
Цөөхөн ноёны бөкөө зохицуул.

Холбоотой мэдээ

Back to top button