УЛС ТӨР
АЙЛЧЛАЛ: Гашуунсухайт-Ганцмод хооронд хил дамнасан төмөр замын холболтын тухай санамж бичиг байгууллаа

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван Игийн Монгол Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Ноён Ван И айлчлалаа Монгол Улсын гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хийх уулзалтаар эхлүүллээ. Уулзалтын дараа өнөөдөр дараах хэлэлцээрийг баталгаажуулжээ.
- ГЕГ-ын газрын дарга Б.Асралт, БНХАУ-ыг төлөөлж Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй нар Хилийн хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын протоколд гарын үсэг зурав.
- БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо Монгол Улсын Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн үндэсний хороо хооронд Гашуунсухайт-Ганцмод хооронд хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт урьдчилан гарын үсэг зурсныг тус улсын Элчин сайд Цай Вэньруй, Монгол Улсын ЗТХ-ийн сайд Л.Халтар, нар ёсчиллоо.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.