СПОРТ

Жиү жицүгийн домог Леандро Ло толгойдоо буудуулж, нас баржээ

Бразилийн жиү жицүгийн домогт тамирчдын нэг Леандро Ло Сан Паулу хотын шөнийн клубт толгойдоо буудуулж нас баржээ. Түүнийг эргүүлийн цагдаа буудаж хөнөөсөн бөгөөд хэргийн газраас оргон зайлсан аж. Хохирогчийг эмнэлэгт хүргэсэн ч хэдэн цагийн дараа тархи нь үхэжсэн тул олон нийтэд нас барсан тухай нь зарлажээ.

Цагдаагийн тэмдэглэлд бичсэнээр, хэрэг Clube Sirio гэх шөнийн клубт гарсан бөгөөд цагдаа Леандрог эхэлж өдөн, архины шил ширээн дээр цохиж хагалах зэргээр танхайрсан аж. Леандро Ло түүнийг хөдөлгөөнгүй болгож өччихөөд явах гэтэл цагдаа буугаа гаргаж ирээд толгойд нь бууджээ.  

Леандро Ло буюу Леандро Ло Перейра ду Насименту нь жиү жицү бөхийн түүхэн дэх хамгийн өндөр амжилт гаргасан агуу аваргуудын нэг бөгөөд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд найман удаа түрүүлж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button