
Израиль, “Лалын дайн дайн” бүлэглэл эвлэрлийн гэрээ байгуулжээ. Эвлэрлийн гэрээ энэ сарын 8-ны 04.30 (Улаанбаатарын цагаар) цагаас хүчин төгөлдөр болсон байна.
Израиль улс эвлэрлийн гэрээ байгуулагдсаныг баталсан бол “Лалын ариун дайн” бүлэглэлийн улс төрийн рхэлтсийн дарга Мухаммед аль Хинди мөн эвлэрэл байгуулсныг нотолжээ. Талийгаач Тайсира Жабаригийн орлогч Египетээс ирж хэлэлцээрийг албажуулсан аж.
Израиль улсын “Үүрийн туяа” ажиллагааны хүрээнд Газын зурвас руу харвасан пуужингийн довтолгоонд “Лалын ариун дайн” бүлэглэлийн толгойлогч, генерал Тайсира Жабари өртөж, амь насаа алдсан. Толгойлогчоо алдсан “Лалын ариун дайн” хөдөлгөөнийхөн хариу дайралт эхлүүлж сүүлийн хоёр хоногийн дотор 400 пуужинг Израиль руу харвасан юм.
Талуудын сөргөлдөөн ийнхүү хурцадсан тул Арабын нэгдсэн Эмират, Франц, БНХАУ, Ирланд, Норвег гэсэн таван улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт гаргаад байв. Яаралтай хуралдаан өнөөдөр болж магадгүй байсан ч өмнө нь ийнхүү байдал намжлаа. Гэхдээ талууд дахин сөргөлдөж эхлэх мгадлал өндөр байгааг шинжээчид тэмдэглэж байна. Эсрэг талаас гэрээ зөрчигдсөн тохиолдол санаачилгаараа цуцлах эрхийг Израиль улс өөртөө авсан болохыг Йерусалимын төлөөлөгч мэдэгдсэн юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.